Сүүлд нэмэгдсэн

1. I need…. “Надад …хэрэгтэй” гэж хэлэхдээ
I need a new car. Надад шинэ машин хэрэгтэй.
I need a vacation. Надад амралт хэрэгтэй.
I need some advice. Надад зөвлөгөө хэрэгтэй.
I need a haircut. Би үсээ засуулах хэрэгтэй.

– Үлдсэн амьдралаа эзэнгүй арал дээр ганцаардан өнгөрөөх болжээ гэж бодъё, өнөөх Робинзон Крузо шиг. Тэгвэл, ямар ном аваачиж унших вэ?

ВВС радиогоор олон жил нэвтрүүлж буй, сонин сайхнаа одоо ч алдаагүй Эзэнгүй арлын пянз хөтөлбөр яг ийм асуулт тавьдаг юм. Бас ВВС-гийн олон улсын сувгаар цацагддаг болохоор дэлхий даяар андахгүй.

Өсвөр үеийг “Зөв Монгол хүн” болон төлөвшихөд нь нөлөөлөх шинэ, шилдэг ном, бүтээлийг шалгаруулж, сурталчлан таниулах ба “Болор сарнай” шагналын эзнийг тодруулах зорилготой “Болор сарнай” хүүхдэд зориулсан шилдэг ном зохиол шалгаруулах төсөл уралдаан ирэх 6 дугаар сард болох гэж байна. Бүтээлийг 2016 оны 05-р сарын 16-аас 05-р сарын 25-ныг дуустал Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сангийн харьяа БЗД дэх салбар номын сангийн байр /БЗД 12-р хороолол, 58-р байр/ -нд хүлээн авах юм байна.

“Blue moon” арт галерейн гишүүн уран бүтээлч, СТА Э.Гансүхийн “УВДИС” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэхэд бэлэн боллоо. Тэрээр 2014 онд тус галерейд “Зүүдлэгдээгүй зүүд “ бие даасан үзэсгэлэнгээ олны хүртээл болгосон ба “Blue moon” арт галерейгаас зохион байгуулсан нийт мэргэжлийн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн бүрийг алгасалгуй идэвхитэй амжилттай оролцсоор ирсэн.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 17. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 11. Ангараг гараг. Тугчин одтой, 5 шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандан, 20 цаг 26 минутад жаргана.

“АЗ РИЙЧ” ХХК Гүйцэтгэх захирал “Азтай Хүүхэд” сангийн үүсгэн байгуулагч Б.Төгс-Амгалан Хүүхэд бүхэн Ээж аавын хайраас мэндэлсэн хайр байдаг. Харин тэдэнд үүнийг ойлгуулах нь хүүхдийн ирээдүйн хүмүүжил төлөвшилд үнэтэй хувь нэмэр болж чадна гэж үзээд дараах ажлыг зохион байгуулахаар болжээ.