Сүүлд нэмэгдсэн

Одоогоос хоёр жилийн өмнө “Хамтдаа инээмсэглэе” урлагийн их наадам тусгай сургуулиудын сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж байсан билээ. Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулаад өнөө жил гурав дахь удаагаа болохоор тов нь гарав.

Домогт дуучин өчигдөр Миннеаполис хотын Пэйсли Парк дахь гэрийнхээ цахилгаан шатанд нас барсан байдалтай олдсон нь мянга мянган шүтэн бишрэгчдийг нь уй гашууд автуулаад байна. Хэвлэлүүдийн дамжуулж буйгаар Принс нас барахаасаа зургаан хоногийн өмнө мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн гэж зарим хэвлэл дамжуулав. Гэхдээ үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа тул албаныхан үргэлжлүүлэн шалгалт хийж буй.
Зарим хэвлэлээр түүнийг өөрийнхөө үхлийг эртнээс зөгнөж байсан хэмээн мэдээлжээ. Английн Миррор сонины цахим хуудаст гарсан мэдээлэлд Дэвид Бөүигийн нэгэн клипийг эш татсан байна. Уг клипэнд Принс нас барж, сүнс нь эмнэлгийн байгууламж дээгүүр хөвж буй дүрслэл гардаг нь яах аргагүй үхлээ урьдчилан зөгнөсөн явдал гэж шүтэн бишрэгчид нь тайлбарлажээ.

Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэсний 100 жилийн ойд зориулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” тоглолтыг Монголын бүжгийн урлагийн бүх уран бүтээлчид тоглохор болжээ.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 18. Сумъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, 9 улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 50 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана.