Сүүлд нэмэгдсэн
Твиттер, фэйсбүүкчдийн хүрээнд “Цэнхэр үст” хэмээн нэрлэгддэг Э.Цэрэндолгор Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст бусдыг гүтгэсэн хэргээр эрүү үүсгэн шалгагдаж байгаа аж.
Хэл шинжлэлийн багш, орчуулагч Б.Арго оны өмнөхөн МАХН-д элсэж, ирэх сонгуулиар нэр дэвшихээ мэдэгдсэн.
Төв аймгийн Засаг Даргын Тамгын газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдааныг долоо дахь удаагаа зохион байгуулж шилдгээ шалгарууллаа. Уралдаанд нийт 60 гаруй уран бүтээлч оролцжээ.
Аливаа улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл, төрийн бодлого үйл ажиллагааны батламж болдог тамга , түүнийг судлах нь түүхэн үйл явдлыг баримтаар нотлох ихээхэн ач холбогдолтойн үүднээс 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Монголын Үндэсний Музейд “Монгол тамга” үзэсгэлэнг дэлгэн үзэгч түмэндээ толилуулж байна. Тус музейн сан хөмрөгт Дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан түүхэн олон үед хамаарах нийт 1500 орчим тамга, тэмдгээс судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан 100 гаруй тамгыг сонгон, энэхүү үзэсгэлэнд дэлгэн үзүүлж буй билээ.
Худал хэлбэл баяжих, үнэнийг хэлбэл шоронд орох салаа замд би гэнэгүй гэлдэрч яваад орчихов. Би мафиханд атгуулжээ. Эхлээд сүрхий цочирдсон боловч бодлоо: Үнэнийг хэлээд шоронд орох уу, худал хэлээд баяжих уу? Эсрэг тэсрэг хоёрхон сонголттой айхтар ацан шалаанд шууд хариулт олсонгүй. Би тэдний гэмт үйлдлийн гэрч санамсаргүй тохиолдлоор болсноос гайтаж хатуу хараа хяналтад цагдуулав.
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 4. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 27. Сумъяа гараг. Чөдөр одтой, 3 хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана.smiley
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Загвар өмсөгч С.Төгс нь Английн “Jem model management” агентлагтай гэрээтэй бөгөөд тус агентлагийн Сингапур дахь харьяа агентлагт ажиллаж байгаа билээ.
Тэрбээр “Next top model” шоуны түүхэнд анх удаа оролцсон Монгол загвар өмсөгч болсон. Цахим ертөнцөд нээлттэй тэрбээр сүүлийн үед youtube -д өөрийнхөө амьдрал болоод ажлын хэмнэлийг Vlog хийж байршуулах болсон. Түүний эхний бичлэгийг өмнө нь сонирхуулсан билээ. Тэгвэл энэ удаад 2дахь дугаарыг хүргэж байна.
Хүн болж төрсөн төрөлдөө эх хүний хайр ачлал, эцэг эхийнхээ ач тусыг дурсан санаж аль нэг байдлаар хариулах жич санааг дотроо агуулж, бусдыг хайрлан, өөрийнхөө сэтгэлийг ариусган гэгээрүүлэх тал дээр зөв сэтгэлгээ хамгаас чухал. Эцэг эхийн ачийг хариулах сударт хэрхэн айлдсаныг товчлон өгүүлье. Бурхан багш амьд сэрүүн үедээ нэгэн удаа олон шавь нараа дагуулан өмнө зүг явж гэнэ. Тэгж явахдаа Бурхан багш замын хажууд байсан овгор шороон дээрх хүний хувхай араг ястай дайралдсанаа зогсоод хүндэтгэн хичээнгүйлэн газарт мөргөөд боссоныхоо дараа ямар учиртайгаар энэ хувхай ясанд мөргөснөө шавь нартаа хэлсэнгүй. Гэтэл Ананд гэдэг шавь нь:
“Охин үрээ хайрла” хэмээх шүлгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Уг шүлгийг зохиогч Бямбажавын Энхтуяа саяхан уг шүлгээ хэрхэн бичигдсэн тухай хуучилжээ.
“-Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа…”, “…Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр явсан гэлтэй биш “Одоо ороод ирнэ ээ” гэлээ. Нэлээн орой
бөөн баяр орж ирсэн охиноо аав нь “Хаачаад ирэв” гэж байна. Охин ч үнэнээ л хэллээ. Гэтэл Хүрлээ уурлаад “Чи яахаараа хар нялхаараа байж оройн кино үзэж явдаг юм. Замаа алдах нь уу” гээд л загнаж гарахгүй юу. Дэлхийн хамгийн муу охиноор тодруулж, мөнгө өгсөн би ч бас буруутлаа.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
