Сүүлд нэмэгдсэн

Өдгөө 28 настай жүжигчин Лее Мин Хо 22 настай дуучин жүжигчин Сюзитэй үерхээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа билээ. Өнгөрсөн оны 3-р сард үерхэж байгаа гэдгээ олон нийтэд зарлаж нилээд шуугиан тарьсан хосууд маань жилийнхээ ойн дээр хуримынхаа товыг тогтоожээ. Гэхдээ яг хэзээ гэдгээ олон нийтэд зарлаагүй байгаа гэнэ. Сюзи 2013 онд өгсөн ярилцлагандаа “Би хурдхан өөрийн насны залуутай гэрлэж аялалд явахыг маш их хүсэж байна” гэж хэлж байсан удаатай. Түүний хүсэл тун удахгүй биелэлээ олох нь ээ.

Сарын тэмдэг дунджаар 12 настайд эхэлж, 40-50 жилийн турш сард нэг удаа ирдэг эмэгтэй хүний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Сарын тэмдгийн цусны өнгө ямар байгааг сайтар ажиж байх нь эрүүл мэндийн аливаа асуудлыг эрт үед нь мэдэхэд ихээхэн тустай.

Хүүхдийн элч дуучин Ноён Бондгор нэрээрээ олонд танигдсан Ц.Амарбаярыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэх цуу яриа олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Түүнийг С.Жавхлангийн ятгалгаар БГД-т нэрээ дэвшүүлнэ гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.
Тэгвэл өчигдөр Ц.Амарбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ зарлалаа. Тэрбээр “Намайг нэр дэвшүүлээд байгаа хүмүүстээ баярлалаа. Ерөөлтэй ч юм шиг зүйл боллоо. Гэхдээ би урлагийн хүн, урлагтаа л үлдэнэ. Муу муухай бүхэнтэй нэр дэвшиж биш урлагийн бүтээлээрээ тэмцэнэ. Бохир шоундаа намайг битгий хутгаачээ” гэжээ.

Олон зуун мянган жилийн түүхтэй манай нүүдэлчин өвөг дээдэс хийгээд эртний хятадын уламжлалт анагаах ухаанд ясны шөлийг хий ядаргаа тайлах, тамир тэнхээ оруулах, аливаа өвчнийг эдгээх зорилгоор тан, эмийн ургамалтай хослуулан хэрэглэдэг байжээ. Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг. Манайхан бол тоодоггүй. Үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнэд хүрдэг. Их ач холбогдолтой учир тэр юм. Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальци юм.
Ясны шөл гаргахад хамгийн тохиромжтой малын яс бол үхрийн яс бөгөөд тэр дундаа идэр залуу насны үхрийн чөмөг, булуу, тойгны ясыг сонгон авч ядаргааны шөлийг хийдэг байна. Учир нь чөмөг, булуу, тойгны яс нь үхрийн хүнд жинг бүхий л амьдралынх нь турш дааж, тээж явдаг хамгийн бат бэх яс төдийгүй олон төрлийн амин дэм, эрдэс бодис, кальци, төмрийг их хэмжээгээр агуулж байдгийг эрдэмтэд хүртэл нотлосон. Энэхүү ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна.

Чингис хаан өөрт нь олон удаа тус хүргэж, нөмөр нөөлөг болж явсан эцгийн хуучин анд, алдарт ван хан Тоорилын төрсөн дүү Жаха-Хамбу ноёны гүнж Ибагийг өөртөө авч, дүү Сорхогтан хэмээх гоо үзэсгэлэнт охиныг хөвүүн Тулуйдаа хатан болгон авч өгчээ. Эзэн Чингис хааны өөрийнх нь соёрхлоор 1203 оны гахай жил Сорхогтан бэхи алтан ургийн дотор орж ирсэн цагаас насан эцэс болтлоо нэр нөлөөтэй бэр байж Чингис хаан, Өгэдэй хаадын хайр ивээлийг хүлээж, “Эш хатан” Бэхи тайху хэмээх цол өргөмжлөгдөн гэр бүл, улс орондоо мөн гадаад дэлхий дахинд ихээхэн алдар хүндтэй явсан эрхэмсэг хатан юм. Чингис хааны отгон хөвгүүн Тулуйн хатан Сорхогтан бэхи Мөнх, Хубилай, Хүлэг, Аригбөх дөрвөн хөвүүн төрүүлж өсгөсөн нь Монголын их хаадын зэрэгт хүрч хаан ширээг үе залгамжлан барьж ирсэн түүхтэй. Тулуй эзний үнэнч хань Сорхогтан бэхи түмэн олны хүндтэй бэр болж, түүх сударт “Бодисадвагийн хувилгаан бэр” хэмээн тэмдэглэгдэх хүртлээ нэр төртэй амьдарчээ.