Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлийн өнгө аяс, стиль имижээрээ аргагүй л үе тэнгийнхэнээсээ ялгарч яваа залуу дуучин Н.Ундрал “Урт наслаарай ээжээ” нэртэй шинэхэн дуугаа сонсогч фэнүүддээ хүргэлээ. Эхийнхээ элбэрэл хайр, ач буяныг санан дурсаж уудам хорвоод урт наслуулж, удаан жаргаахыг хүссэн дуучин залуу эл бүтээлээрээ олны талархлыг хэдийнэ хүлээгээд эхэлж.

Амьдралаа холбохоор шийдсэн эр эм хоёр анх удаа нийлсэн шөнийг хувь заяаны шөнө гэж нэрлэдэг. Энэ шөнө бол тэдний хамтран туулах амьдралын замын анхны гараа байдаг учраас маш дурсамжтай бөгөөд үүнийг гэр бүлийн амьдралын анхны босго гэж үздэг.

Будаг шунх нь эмэгтэй хүний гоо үзэмжийг тодотгон харуулдаг ч, унаган төрхөөрөө үзэсгэлэн төгөлдөр харагдах бүсгүй хүн хамгаас сайхан гэдгийг «Ертөнцийн мисс» тэмцээнд оролцогч гоо бүсгүйчүүд батлан харууллаа.

Уран зураг, урлагт хайртай хэн бүхэнд дуулгахад та бүхний мэлмийг мялаах нэгэн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Зураач Э.Сүндэръяагийн “Secret of shadows” уран зургийн үзэсгэлэн Blue moon арт галлерейд дэлгэгдэж байна. Үзэсгэлэн өнөөдөр буюу энэ сарын 15-23 -ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зураач, барималч Ж.Ойлан “Орон” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаад удаагүй байгаа билээ. Хоёр настайгаасаа эхлэн урлагт дурлаж, өнөөдрийг хүртэл “дурлал”-даа үнэнч яваа зураач, барималч Ж.Ойланы урланд цөөн хором ярилцсан юм. Реалист, сюрализм буюу бодит, зөн билгийн урсгал чиглэлээр бүтээлээ туурвидаг тэрбээр уран зураг, хөрөг, баримал голчлон хийдэг. Дийлэнх бүтээл нь цэнхэр өнгөнөөс бүтэх бөгөөд энэ талаар түүний доорх ярилцлагаас та бүхэн уншиж танилцаарай.