Сүүлд нэмэгдсэн

Түмэн эх чуулгат 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглол

ҮДБЭЧуулга 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Тэнгис кино театрт “Терминатор генисис” УСК

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 29. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 13. Буд гараг. Суулга одтой, 1 цагаан хар мэнгэтэй улаан морь өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлагаАвахуй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана.

Баруун болон зүн зүгийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн баруун, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говь болон Говийн бүсийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

МОНГОЛ УЛС, Улаанбаатар хот – 2015 оны 07-р сарын 16 – Тулгар төрийн 2224, Их монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй соёл урлагийн үйл ажиллагаа болон олон нийтийг хамарсан хөгжөөнт тэмцээн уралдаанууд зохион байгуулагдав. Самсунг Монголиа ч тус хөтөлбөрт нэгдэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газартай хамтран 7 дугаар сарын 10- аас 14-ний өдрийг хүртэл наадамчин олныгоо хөгжөөн баясгасан олон арга хэмжээ, ажлуудыг амжилттай хэрэгжүүллээ.

Жүжигчин Г.Ундармаа хамтлагаасаа чөлөөн аван хүмүүнлэгийн үйл ажиллагааг өрнүүлэхийн хажуугаар дэлгэцийн бүтээлд хүч сорьж яваа.

Тэрбээр өөрийн “Ю-Фильм” студийн анхны хамтарсан бүтээл “Single ladies” инээдмийн киногоо одоогоос хоёр жилийн өмнө үзэгчдийн хүртээл болгосон. Уг бүтээл нь кино театруудаар гарч эхэлсэн өдрөөсөө үзэгчдийн магтаалаар түүнийг булсан гэхэд хилсдэхгүй.

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээг дуунд дуртай олон өдгөө андахгүй таних болсон. Тэрбээр “Энх өглөө” “Цагаан сарнай”, “Миний хоёр жаргал”, “Шинэ жилээр”, “Би дурлана” дуугаараа сонсогчдынхоо сонорыг мялаасан.