Сүүлд нэмэгдсэн
Маргааш Гэгээн хайрын баярын өдөр. Эл өдөр хайртыгаа хэрхэн баярлуулахаа хараахан шийдэж амжаагүй байгаа бол Валентины баяраар тоглогдох урлагийн тоглолтыг танилцуулж байна. Хайрын баяраар хаана, юу болох вэ
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 5. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр.Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хултана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Ойрын хоногуудад ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.
Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд Гэгээн хайрын өдөр буюу Валентиний өдрийг залуус өргөнөөр тэмдэглэх болсон билээ. Тэгвэл энэ сайхан хайрын өдөр тун удахгүй тохионо.
Гэрт нь гарсан гал түймрийн аюулаас төрсөн дүүгээ аварч, биеийнх нь 80 хувь түлэгдээд байсан Г.Цэрэнтогтох хүү Улаанбаатар хотын ГССҮТ, БНСУ-ын Хангасү эмнэлэгт эмчлүүлэн эрүүл саруул болсон билээ.
“Холливуд Амараа” гэх тодотголтой болсон жүжигчин Б.Амарсайхан Монголоос хамгийн анх Холливудад хөл тавьсан жүжигчинээр тодорсон. Тэрбээр “Марко Поло” олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглож Монголчуудыг омогшуулсан юм.
Нэг хэсэг өөрийн уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж явсан Нара бяцхан ханхүүгээ өсгөн хүмүүжүүлээд тун завгүй яваа. Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж чадсан хөдөлмөрч нэгэн. Нас залуу байгаа дэрээ юм юмны зах цухаас зуураад авсан адтай нэгэн гэж тодорхойлж болно. Өнгөрсөн оны сүүлээр уран бүтээлийнхээ ажилд шамдан орсон гэдэг.
Сүүлийн өдрүүдэд цахим ертөнцөд “Дурлал сүйтгэгч” инээдмийн бүтээл төрч буй талаар мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл уг киног Дооёогийн хүү Эрдэнэбулган бүтээсэн гэнэ шүү.
Хувьсал продакшны жүжигчин А.Ганчимэгийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр хамгийн анх “Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр үзэгчдийн танил болсон. СУИС-иа төгсч драмын театр гэх их айлд ажилд орж байсан гэдэг. Гэвч нэг их удалгүй жүжигчин Урнаа, Ганаа нарыг даган театраа орхин одсон.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
