Сүүлд нэмэгдсэн

XVII жарны ”МУУ НҮҮРТ” хэмээх ‪ГАЛ‬ ‪‎БИЧ‬ жилд таны ажил үйлс, эрүүл мэнд ямар байхыг уншигч та бүхэн хүлээн авна уу.

‎ХУЛГАНА‬

ХУЛГАНА ЖИЛТНҮҮД МАТЕРИАЛЛАГ БАЙДЛАА БЭХЖҮҮЛЖ ЧАДНА

Монголчууд эрт дээр цагаас галыг шүтэж ирсэн ард түмэн билээ. Юуны өмнө гал тахихын ач тусыг хэлэх нь зөв болов уу. Байгаль дэлхийн бүх зүйл эзэнтэй гэдгийг та бүхэн мэдэх байх. Түүний нэгэн адил галд ч бас эзэн сахиус байдаг.

Дурлалт хосуудын баяр гэгээн хайрын өдөр тун удахгүй тохиох гэж байна. Энэхүү гэгээн хайрын өдрөөр Монголын бүх хосууддаа зориулж дуучин Баярцэнгэл & Улаанцэцэг болон Анхаа & Халиун, Амархүү & Ариунзул, BХ & Эгшиглэн, Зоригт & Хишигдалай нар хамтран “Хайрын дуу” шоу тоглолтоороо 500 хос залууст бэлэг барих нь ээ.

Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг “битүүн” хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна..

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 8. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын Билгийн тооллын битүүн. Сумъяа гараг. Яруу эгшигт одтой, 5 шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Авахуй. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 51 минутад жаргана.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 25-30 градус, Увс нуур болон Их нуурууд, Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газар, Дарьгангын тал нутгаар 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Бүсгүй та хэрэглэсэн ууттай цайныхаа шаарыг хаях гэж бүү яараарай. Учир нь цайны шаарыг ахуйн нөхцөлд олон зүйлсэд ашиглаж болдог юм байна.

1. Хамгийн энгийн жишээ л гэхэд хаях гэж буй цайныхаа шаарыг уутнаас нь гаргаад, бага зэрэг усаар шингэлж байгаад цэцгээ услах юм. Харин дараагаар цайныхаа шаарыг цэцгийнхээ хөрстэй сайтар хольж өгснөөр энэ нь тасалгааны тань ургамлын өсөлтөд маш сайн нөлөөлөх бөгөөд дан ялангуяа залуу ургамлын өсөлтөд сайн байдаг байна.

Яруу найрагч Ц.Хулан

Би дургүй
Цаг гозойж байхад би алс замд гарахгүй
Цангинтал хундага хаг шиддэг Орос занд дургүй
Цайг нь уучихаад аягыг нь хөмрөхөд дургүй
Цагаа олж ухаантнаа хайрладаггүй Монгол занд би дургүй