Сүүлд нэмэгдсэн

Монголд поп опера урлагийн өнгийг тодорхойлж Монголын урлагт өөрсдийн орон зайг бий болгосон “Увертюра” хамтлагийн залуучууд сонсогч фенүүддээ бэлэг барихад ердөө хоёр хоног үлдээд байна. Тэд өөрсдийн мөрөөдлийн нэгэн чухал хэсэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ тоглох гэж байгаа бөгөөд тоглолт энэ сарын 22, 23, 24-ны өдрүүдэд “Улсын драмын эрдмийн театр”-ын тайзнаа болно.

ндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Италийн Генуя хотын “Гүнтэн Карл Феличе” театрын их тайзнаа энэ сарын 15,16,17-ны өдрүүдэд тоглолт хийжээ. Чуулгын уран бүтээлчид анх 1984 онд Итали улсад аялан тоглолт хийснээс хойш ийнхүү 32 жилийн дараа дахин тоглолтоо толилуулав.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 20. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 11. Буд гараг. Чөлөөт эх одтой, Зургаан цагаан мэнгэтэй, цагаагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана.

Үлгэрт домогт л гардаг ганц эвэрт Монголоос олджээ.

Шинжлэх ухааны сенсаци байж болохоор энэ мэдээг гаднынхан хүртэл сонирхож эхэлсэн байна.

Ганц эвэрт маань Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт орших Хан хөхийн нурууны Уянга хэмээх газрын камерт үлджээ. Улсын тусгай хамгаалалттай энэ мэт газруудыг камержуулах ажлын хүрээнд Уянга хэмээх газарт өнгөрөгч 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “RECONYX”маркийн автомат камер байршуулсан байна.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргаж байгаа “Монголчууд” нэртэй түүхэн цувралын гуравдугаар боть тун удахгүй хэвлэгдэн гарах гэж байна.

Уг цувралын талаар товчхон өгүүлэхэд эхний боть нь “Монголчууд XX зууны эхэнд” гэсэн нэртэйгээр гарсан бол хоёрдугаар боть нь “Монголчууд XVII-XX зууны эхэн үе” нэртэйгээр гарсан бөгөөд эхний ботьдоо Манжийн эрхшээлд байсан монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оноос 1921 оны хоорондох түүхийг голчлон харуулсан бол хоёрдахь ботьдоо Манжийн эрхшээлд байсан 300 орчим орчим түүхийг холбогдох гэрэл зураг, архивын баримт материалын хамт дэлгэн харуулсан байдаг.

МҮОНТВ-ийн бүтээсэн “Хэцүү анги” телевизийн олон ангит киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг урлагийнхны сүрддэг, өндөр босготой гэгддэг УДЭТ-ын босгыг алхаж оруутаа л шинэхэн жүжгүүдийн гол дүрд тоглож, акулуудыг ардаа орхиж чадсан сүрхий нэгэн гэдгээ харуулаад байсан. Гэвч тэрбээр драмын алтан тайзаа орхиж, “Хувьсал” хэмээх айлд орсон.