Сүүлд нэмэгдсэн

Дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрэлээ үзэгч, сонсогчид уран бүтээлээр нь илүүтэй сайн танина. Тэрбээр “Нарны унага” киноны дуугаараа олонд танигдсан хөдөлмөрч залуу. Түүний уран бүтээлийн сан “Миний хоёр жаргал”, “Белые рози” буюу “Цагаан сарнай”, “Энх өглөө”, “Шинэ жилээр”, “Чам руу” зэрэг дуугаар олны сайшаалыг хүртсэн.

Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчддийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт,өнгө төрхтэйгээр найруулан тавигдсан билээ. Шинэ төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болсон “Ромео Жульетта” Сонгодог жүжиг өнгөрөгч сард үзэгчдийг байлдан дагуулж чадлаа.

Жил бүрийн 12-р сарын 01 буюу дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр. Монгол улсад ХДХВ-ын халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн ба 2015 оны эхний 11 сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэн байна. НҮБ-ын хийсэн тооцооллын дагуу Монгол улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай байна.

Түүнийг Дин Уомби гэдэг. Мэргэжлийн тамирчин гайхалтай эцэг. Тэр Англи улс Манчестер хотод оршин суудаг байсан бөгөөд тэрээр эрүүл хооллож биеийн байдалдаа их анхаарал хандуулдаг байсан ч түүний ганц муу зуршил нь Энергийн ундаа “Energy drink” тогтмол хэрэглэдэг байсан байна.

Сарын эхээр хэн нэгний гуйлтыг өөрийн чадах хэмжээгээр зөвшөөрч тэдэнд буян болохыг эрмэлзээрэй. Аливаа бүхэн амжилтыг олохгүйг илтгэж байгаа учир онцгой хүчин чармайлт гарган цаг заваа үрэх шаардлагагүйг од гарагс сануулж байна. Сарын дундуур сэтгэл хөдлөл тань ухаан бодлыг тань эзэмдсэнээр хэн нэгэнтэй маргаан зөрчилдөөнд оруулж, улмаар биеийн эрүүл мэндийг муутгана.