Сүүлд нэмэгдсэн

“Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа” зэрэг дэлгэцийн бүтээлээр анх олны танил болсон жүжигчин Д.Оюунтуулыг өдгөө мэдэхгүй хүн байхгүй. Түүнийг “Шинэ үе” продакшнд харьяалагдаж байсныг мэднэ. Харин өдгөө чөлөөт уран бүтээлч болсон.

Жорж Клуни, Амаль Аламуддин нар албан ёсоор гэрлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд нуган үрээ хүлээж авахаар бэлтгэж буй гэх яриа гарсан. Цагтаа Жорж хайртдаа 700 орчим мянган долларын үнэтэй сүйн бөгжийг бэлэглэсэн байдаг. Мэдээж хэрэг, Амаль түүний гэрлэх саналыг хүлээж авсан юм.

Өдгөө Амаль, Жорж нар аль хэдийнэ эхнэр, нөхөр болсон ч саяхан хүний эрхийн хуульч бүсгүй сүйн бөгжөө зүүхгүй хэмээн мэдэгджээ. Амаль тэр бөгж нь дэндүү хүнд жинтэй хэмээн маягласан аж.

Австрийн Вена хотноо үргэлжилж буй “Эх дэлхийн мисс-2015”/“Miss Earth”/ шалгаруулах наадамд оролцож буй мисс А.Баярцэцэг “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал”-тай холбоотой асуудлаар Ази тивээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавилаа.

Энэ оны зургадугаар сард Индонез улсан Ёгакарта хотод исламын гоо бүсгүйн олон улсын тэмцээн зохиогдсон байна. Тус тэмцээний ялагчийг өмнөх жилүүдийн гоо бүсгүйчүүд эсвэл хэн нэгэн “жентлмэн” биш харин өнчин хүүхдүүд сонгожээ. Исламын миссийн тэмцээнийг гэрэл зурагт буулгаж баримтжуулсан сэтгүүлч Моник Жак ислам бүсгүйчүүд барууны охид бүсгүйчүүдээс ялгарах онц гойд зүйлгүй гэжээ.

Японы сүмо бөхийн домогт их аваргуудын нэг, Мэргэжлийн сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми 62 насандаа таалал төгслөө.

Мэргэжлийн сүмод 18 жил барилдаж, Эзэн хааны цомыг 24 удаа хүртсэн тэрбээр Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр 2002-2008 онд, мөн 2012 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байсан юм. Түүнийг энэ албан тушаалд ажиллаж байхад Асашёорюү Дагвадоржийн ид барилдаж явсан үе гэнэ.

Эмэгтэй хүний хувьд дотуур хувцас маш чухал. Мөн чанар дотоод сэтгэлийг нь шууд илтгээд өгдөг гэчихэд нэг их буруудахгүй л болов уу. Охид бүсгүйчүүдийн маань хувьд бариу өмдний дотуур өмсдөг гол хэрэглээ бол “бенз” дотоож.