Сүүлд нэмэгдсэн
2014 онд Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор “Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерей, Хятадын Уран зургийн академи, удирдлагууд хамтран хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгыг тавьсан юм. Энэ хүрээнд Монгол Хятадын уран зураачдын хамтарсан “Тал нутгийн аялгуу” үзэсгэлэнг БНХАУ-ын Бээжин хотын хааны ордны Тиа Миу галарейд 2015.10.20-11.04-ний хооронд амжилттай зохион байгууллаа.
Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Хэнтий аймаг нь түүх соёлын дурсгалт газраар баялаг билээ. Зүрхэн нутгийн үзэсгэлэнт байгаль, дурсгалт газрууд, ард иргэдийн аж ахуйн онцлогийг гэрэл зургийн дуранд буулгаж та бүхний хүртээл болоход бэлэн боллоо. “Хан Хэнтий-2015” аялалын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын 24-нд 17 цагт Blue Moon Art gallery-д зохион байгуулагдах гэж байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 15. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 8 цагаан мэнгэтэй, хөхөгчин могой.
Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй. Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
Хөгжим бүжгийн коллежоос урлагийн гараагаа эхэлсэн “Консананс” хамтлагийн залуучууд монголчуудыг шуугиулж байна. Тэд монголдоо ховорт тооцогдох попера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг бөгөөд тэднийг дэлхийн энтэй дуучид болно гэдэгт итгэл хүлээлгэх хүмүүс цөөнгүй байгаа билээ.
Сүүлийн үед монголын кино урлагт шинэ соргог бүтээлүүд ихээр төрөн гарч билээ. Кино шүүмжлэгчид сонирхогчид эдгээр шил шилээ даран гарч буй уран бүтээлүүд улам бүр чанаржиж буйгаас гадна монголын кино зах зээл өөрөө маш том өрсөлдөөнийн талбар болж буй талаар хэлж байгаа юм. Өрсөлдөөн их байх тусмаа аливаа зүйлс илүү хүчирхэгжиж чанарждаг билээ.
Дуучин С.Сэрчмаа, хөтлөгч Б.Нямбаяр нарын үзэгчдийн хүртээл болгож байгаа нэвтрүүлэг олноос өндөр үнэлгээг аваад 50 дахь дугаараа онлайнд түгээсэн. Тэгвэл энэ удаад Б.Нямбаяр жүжигчин Г.Золзаяатай хамтран “Хайртай” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа эхэлсэн билээ.
МУГЖ дуучин Т.Ариунааг хүндэлж, уран бүтээлийг нь бишрэгчид олон. Тэрбээр өөрийн цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг. Тэгвэл “Нүүр ном гэдэг оюуны чавхдаст хамтдаа хөглөгддөг найзууддаа, шүтэн бишрэгчиддээ талархал илэрхийлж байна. Урлаг, дуу хуур намайг олон түмний хайранд багтаадаг билээ. Та бүгдийн сэтгэлийн ерөөл, урам хайрласан сэтгэгдлүүд үргэлж итгэл мөрөөдөлд минь асах сэтгэлийн галыг дүрэлзүүлж байдгийг нуух юун. Сэтгэлд эрч хүч, итгэл найдвар хайрласан оюуны төгс мэдрэмжтэй найзуудаа оюуны болон сэтгэлийн хөгжил дэвшлийн гэгээн гэрэл ЭЗЭМДТҮГЭЙ хэмээн ерөөнөм. Ингээд нүүрномоо албан ёсоор хөтөлж эхлээд багагүй хугацаа болох бүтэн нэг жилийг хамтдаа өнгөрүүлжээ, цаашдаа та бүгдийн амьдралын тань зам мөр гэрэлтэн гийх болтугай! ҮРГЭЛЖ ХАМТДАА ШҮҮ! / Хүндэтгэсэн Т. Ариунаа” хэмээв.
Ангилал
- Bravo
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Тоглоом
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
