Сүүлд нэмэгдсэн
Монголын хамгийн олон сонсогч, шүтэн бишрэгчтэй дуучнаар тодроод байгаа Rokit Bay буюу Пуужин Баярааг хүүхэд, залуус андахгүй сайн мэднэ. Тэрбээр сүүлийн өдрүүдэд “Авъяаслаг монголчууд” шоуны шүүгчийн дүрээр ням гараг бүр цэнхэр дэлгэцээр та бидэнтэй уулзах болсон билээ. Түүний наргианч зан, өрөвч зөөлөн сэтгэл, шудрага зан нь дунд эргэм насныхан болоод ахмадуудаас онц үнэлгээ авах болсон. Түүний “Нэг өдрийн хаан”, “Бор арьст Гаамп”-ыг найман настай балчираас наян настай буурал хүртэл мэднэ. Тэгвэл дуунас бусдаар тэр хэн бэ гэдгийг та бүхэндээ сонирхуулж байна.
МУСТА Д.Амарсайхан, Ж.Солонго нар энэ сарын 19-ны өдөр “Хосоор жаргалтай” уран бүтээлийн тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нөө ганцхан удаа тоглохоор болжээ.
Тоглолтонд: МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн, МУГЖ Ц.Чулуунцэцэг, МУСТА Ц.Отгонцэцэг, МУСТА Ц.Туяацэцэг, МУСТА Э.Төрмандах, дуучин О.Гансувд, “Parody” хамтлаг, “Жонон” хамтлаг, ХЦДБЧ-ын бүжигчид оролцож нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх нь ээ.
Оросын холбооны улсын Москва хотноо зохион байгуулагдаж байгаа “Miss Asia Moscow” тэмцээнд монгол охин Бат-Очирын намуун эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэрээр одоогийн байдлаар хагас финальд шалгарч үлдээд байгаа ба шилдэг 16 охиноос 12-т өөрийн гоо үзэсгэлэн, авъяас чадвар, мэдлэг туршлагаараа шалгаран үлдээд байгаа юм. Хагас финальд Казакстан, Буриад, Узбекистан, Киргизстан, Солонгос, Халимаг, Хакасияа, Монгол зэрэг орны охид оролцож байгаа юм байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт буюу финалын шалгаруулалт 12 сард болох юм. Иймд дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж ява Монгол охиноо дэмжицгээе.
Сурагчдын амралтанд зориулсан “Шидэт Бонго, Гайхамшигт Цирк” тоглолт 11-р сарын 5, 6, 7, 8-ны өдрүүдийн 15:00 цагаас нийт 4 удаа Монголын Үндэсний Циркт тоглогдох гэж байна.
Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 07. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 26. Санчир гараг. Харцага одтой, 8 цагаан мэнгэтэй,улаагчин гахай өдөр.
Өнөө маргаашдаа нутгийн өмнөд хэсгээр цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтэн хононо.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 1-3 градус хүйтэн байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увсын баруун, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 15-20 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
Ангилал
- Bravo
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Тоглоом
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
