Сүүлд нэмэгдсэн

Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн хамт олон уран бүтээлийн 48 дахь улирлын нээлтийн тоглолтоо энэ сарын 22-нд өөрийнхөө байранд хийх гэж байна. “New season 2020” хэмээн нэрийдсэн уг концерт оркестрын болон шилдэг гоцлол дуучдын тоглолтоос бүрдэж байна.

Монголын зураач Ж.Мөнхжаргалын “Үдэш: Сар дэлхийг зүүдлэх үед” хэмээх уран зураг нь Тайванийн “Да Дүн урлагийн үзэсгэлэн 2019” наадмын усан будгийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн нь Монгол уран бүтээлчийн авсан анхны шагналт байр боллоо.

Бүгд Найрамдах Индонез Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Чандра Гозали, Монгол Улсын Соёлын элч Сэтионо Жуанди Дармоно нарын санаачилгаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Жакарта хотноо “Монгол дуурийн үдэш” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Шинэлэг бүхнийг сэдэгч Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд үзэгч, сонсогчдоосоо үргэлж сайн үнэлгээг авдаг. Өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр “Зүүдний хаалган дээр” клипээ цацаж, фэнүүдээ өвөрмөц зүүдний ертөнцөөр аялуулаад авсан.

Монголын Пауэрлифтингийн Хүчний Холбооноос 2019 оны RAW Пауэрлифтингийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээ энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт зохион байгуулжээ. Тус тэмцээнд нийт 25 байгууллагын 100 гаруй тамирчид оролцжээ.

Тэртээ 100 жилийн өмнө,1919 оны 11-р сарын 17 нд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд айлын отгон хүү болж мэндэлсэн,МУУГЗ Цэвээний Зандраа гуай монголын кино урлаг хэмээх өнөр айлын эцэг шиг түшигтэй,уул шиг нөмөртэй явсан эрхэм хүний нэг ээ. “Эрдэмт хүн номхон,Их мөрөн дөлгөөн” гэх ардын маань онч мэргэн үг бий.Чухамдаа МУУГЗ Цэвээний Зандраа гуай эрдэмт биеийг олсон гайхалтай даруухан атлаа ер бусын өргөн мэдлэг,боловсролтой,туйлын оюунлиг, өндөр соёлтой,гэгээрсэн хүн байлаа.