Сүүлд нэмэгдсэн

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын ажлыг зохион байгуулах Улсын комиссоос бүртгэл, тооллогын ажлын арга зүйн сургалтыг Орхон аймгийн төв Эрдэнэт хотод 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. Тооллогын арга зүйн Хойд бүсийн сургалтад Орхон, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын салбар комиссын гишүүд оролцлоо.

Дуучин Б.Баярцэцэгийн “Намайг зур” нэртэй цоо шинэ уран бүтээл мэндэлсэн бөгөөд тун удахгүй клип нь олны хүртээл болох нь ээ. Тэрээр 2009 онд нэгэн алдартай блогчны бичиж, нийтлэж байсан “Намайг зур” нэртэй өвөрмөц шүлгийг үзсэн “Никитон”-ы Б.Батчулуун саяхан уг шүлгэнд зориулан ая зохиожээ. “Бүсгүйчүүд бол бүх насаараа дурлалын натурт суугчид бөгөөд харин эрчүүд тэдний дүр төрхийг урлан бүтээгчид юм” гэх утга бүхий энэхүү өвөрмөц бүтээлийг дуучин Б.Баярцэцэг дуулж амилуулжээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Соёлын орлогч сайд О.С.Яриловатай уулзаж талуудын соёлын харилцааг эрчимжүүлэх боломж, арга зам, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

Хайр хэмээхийг ухаан хэмээн мэдрэмж ойлгоод Хүмүүн ухамсрын толионд үзүүр өчүүхэн гогдоод Хөврөх их эрмэлзэл нь сэтгэлийн алс руу одоод Хаа ч хүрэх нь үл мэдэгдэх сэтгэхүйн царааг хүрээлмүй….

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “МОНГОЛЫН МЭРГЭЖЛИЙН ХӨГЖМИЙН УРЫН САНГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ШИЙДЭЛ” сургалт, семинарыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох зорилтын хүрээнд олон улсын чанартай соёл, урлагийн томоохон наадам, үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаагийн нэг нь “UB DANCE” чөлөөт бүжгийн наадам юм.