Сүүлд нэмэгдсэн
Умард Солонгосын эрх баригчид нэрт зохиолч Ж.К.Роулингийн “Харри Поттер” зохиолыг улс эх орны ирээдүй болсон хүүхдүүдэд сайн нөлөө үзүүлнэ гэж дүгнэснийг тус улсын “Утга зохиол” сэтгүүлд онцолжээ.
П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебси, “Ромео Жульетта” балетын Ромео дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийн гол дүрүүдийг бүтээж, Монголын балетын урлагийг дэлхийн сонорт хүргэсэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг өнөөдрийн зочноор уригдлаа. Тэрбээр дэлхийн шилдэг найман бүжгэн жүжигчний нэгээр тодорч, сонгодог урлагийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг таниулж яваа Монголын Балетын Хөгжил Сангийн тэргүүн бөгөөд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбогдуулж балетын урлагийн залуус энэ цаг үед хэрхэн хайртай урлагаараа хичээллэх талаар санал бодлоо хуваалцав.
Дэлхийн кино урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг Jurassic Park буюу Юрийн галвын цэцэрлэг кино өнгөрөгч долоо хоногт түүхэндээ гурав дахь удаагаа кинотеатруудын дэлгэцнээ гарч, бокс оффиссыг ашиг орлогоороо тэргүүлжээ. 1993 онд алдарт найруулагч Стивен Спилбергийн найруулсан уг шинжлэх ухааны уран зөгнөлт кино нь “Аавуудын баяр”-аар буюу өнгөрөгч зургадугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд АНУ-ын 230 гаруй кионтеатрын дэлгэцнээ гаран, нийт 517 мянган ам.долларын ашиг олон тэргүүлсэн аж.
Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах “Улаанбаатарын үдэш 2020” наадмын үдшийн шоу тоглолтыг дэлхийн олон улсад тархаж, Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн шинэ төрлийн коронавирусын улмаас Улс, Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу онлайн хэлбэрээр зохион байгуулах ажлын гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/840 тоот захирамжийн 2.1 дэх заалтад тусгасны дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн бүхий л төрөлд үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, хувь хүмүүсийг сонгуулийн өдрүүдэд буюу 2020 оны 06 дугаар сарын 23-25-ны хооронд олныг хамарсан соёл, урлагийн аливаа үйл ажиллагааг зохион байгуулахыг хоригложээ.
“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ.Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, байгаад өнгөрсөн сард эх орондоо ирсэн. Ингээд сонгуулийн өмнөх өдөр хандивын тоглолт хийхээр төлөвлөөд байсан ч улс төрийн шалтгаанаас үүдэн цуцалсан байна.
Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж багаа билээ. Тухайлбал, амралын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, финтессийн газрын үйл ажиллагааг нээсэн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн номын сан, музейн үйл ажиллагааг нээж байгаа гэдгийг хотын Захирагч С.Амарсайхан мэдэгдэв.
Та хүссэн бараа, үйлчилгээгээ урьдчилгаа төлөхгүйгээр хүү, шимтгэлгүй нөхцөлөөр авах боломжтой тухай мэдсэн үү?
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
