Сүүлд нэмэгдсэн

Намрын сэрүүн орсон хүйтэн өдөр болоод ч тэр үү “Нарантуул-2”, “Хүчит шонхор” хэмээх нийслэлийн томоохон зах эл хульхан байлаа. Гэхдээ монголчуудын амьдрал, амжиргаа ямар байгаа бодит байдлыг худалдааны захуудын үүднээс л мэдэрч болно.

Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн амралтын өдрөөр “Монгол нүүдэлчин” жуулчны баазын үйл ажиллагаатай танилцаж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчидтэй нүүдлийн соёл зан заншил дээр тулгуурласан соёлын аялал жуулчлалд хэрэгцээтэй хөтөлбөр загварчлалыг гаргахаар ярилцжээ.

Монголын хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж буй “The Hu” хамтлаг 2021 оны анхны аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тэд энэ удаа “Хүн” нэртэй аялан тоглолтоо АНУ-аас эхлэхээр төлөвлөжээ. Хамтлагийн залуус наймдугаар сарын 28-нд эх орноосоо мордох бөгөөд есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал тоглолт хийхээр төлөвлөсөн байна.

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 8 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймагт ажиллалаа. Соёлын сайдын тушаалаар Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан аймгийн нутагт хэрэгжүүлж буй төслийн хөрөнгө оруулалт, барилгын ажлын явцтай танилцах, Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, түүх, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдалтай танилцах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.