Сүүлд нэмэгдсэн
Урлаг соёлын одод элэг бүтэн амьдралын төлөө нэгдсэн байна. Тэд энэ сарын 23-ны 19 цагт “Элэг бүтэн амьдрал хамгийн сайхан” тоглолтыг Монголын Үндэсний АСА циркт хийхээр болжээ.МУГЖ “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ Д.Энхзул нарын Хэнтий нутгаас төрөн гарсан гавьяатуудын санаачилсан уг тололтод тэднээс гадна МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Х.Болормаа, МУГЖ Г.Хонгорзул, СТА Л.Чулуунбаатар, СТА Г.Чинболор, СТА Б.Болдбаатар, СТА А.Түмэн-Өлзий, СТА С.Бичүү, СТА Б.Баярцэцэг, дуучин Д.Найдандорж нарын олны танил уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөх аж. Ийнхүү гавъяатууд, олны сонсох дуртай дуучид цугласан нэгэн үдэш үзэгчдийг хүлээж байна.
“Яг түүн шиг” шоунд оролцож Монголчууддаа өөрийгөө таниулаад авсан дуучин С.Гантогоо амьдралдаа ганц л эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан гэдэг. Өдийг хүртэл ганц бие яваа сайхан залуу Гантогоог шоуны дараанаас хараандаа авсан охид бүсгүйчүүд тоогоо алдсан гэхэд хилсдэхгүй. Ойрын 2-3н жилдээ гэр бүл зохиох бодолгүй байгаа гэх тэрээр өөртөө таалагддаг охид бүсгүйчүүдийн талаар нэгэн нэвтрүүлгийн үеэр ийн дурджээ.
Циркийн урлагийн олон улсын хэмжээний тэмцээнд тогтмол амжилттай оролцдог манай циркчид циркчдийн “олимп” хэмээгддэг “А” зэрэглэлийн томоохон тэмцээнээс алтан цом хүртжээ. Ийнхүү тэд Монголын циркчдийнхээ түүхэнд нэгэн шинэ хуудсыг нэмлээ.
Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын найруулсан “Attrition” кинонд эмчийн дүр бүтээсэн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг дахин киноны урилга хүлээн авчээ. Гэхдээ тэрбээр ирэх онд тоглох киноныхоо талаарх бусад мэдээллийг одоохондоо нууцалж байгаа аж.
“Хотын гудамж” дуугаараа олонд танигдсан “Madness” хамтлаг байгуулагдаад 20 жил болсон байна. Энэ оны эхээр 20 жилийнхээ ойн тоглолтоо фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэсэн билээ. Ийнхүү 20 жилийн босгыг даваад байгаа Монголын рок поп ертөнцийн шилдгүүдийн нэг амьд хөгжмийн “Madness” хамтлагийнхан “City” хэмээх шинэхэн уран бүтээлээ үзэгч сонсогчиддоо хүргэж байна. Амьд хөгжим сонсох дуртай тэр дундаа “Madness”- д хамтлагийн дуунуудыг сонсох дуртай та бүхэн шинэ уран бүтээлээ хүлээн авна уу.
Монголын яруу найрагт халгиж, цалгисан, уярааж мэлмэрүүлсэн хөг хөгжим нэмэн орж ирсэн нэгэн түрлэг бол нэрт сэтгүүлч, СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар. Тэрбээр “Сайхан ч юм даа Монгол хүн болж мэндлэх” нэртэй нийтийн дууны уран бүтээлийн цэнгүүнээ толилуулахаар “гүйж” явна. Тоглолт энэ сарын 25-ны 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болох юм. Түүнтэй тус тоглолтынх нь талаар ярилцлаа.
Монголын уудам тал нутгийн сайхныг хоёрхон чавхдаст багтаасан морин хуурын эгшиг. Энэхүү үл тасрах уламжлалт хөг аялгууг Монголдоо төдийгүй дэлхий дахинаа эгшиглүүлж буй Морин хуурын чуулга нь байгуулагдаад 25 жил болжээ.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
