Сүүлд нэмэгдсэн
Соёл, урлагийн ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/153 тоот тушаалыг үндэслэн БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар “Соёл, урлагийн ажилтны өдөр-2017”-г амжилттай зохион байгууллаа. Агентлагийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/22 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж зохион байгуулах ажлын удирдамж, хөтөлбөрийг боловсруулан батлуулж соёл, урлагийн 30 гаран байгууллагад хүргэв. Зохион байгуулах үйл ажиллагааг ажлын хэсгийн гишүүдэд хариуцуулан хуваарилж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган баталгаажуулан өндөр зохион байгуулалттайгаар ажиллажээ.
Монголын хошин урлагийн шилдэг продакшны нэг болох “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт “Social эвлүүлэг” нэртэй энтертайнмэнт шоу тоглолтоо энэ сарын 29-нд нээж үзэгч түмнээ байлдан дагуулсаар байна.
Жүжигчин Б.Тамир өнгөрсөн сарын 29-нд нээлтээ хийсэн “Зүрхний хилэн” уран сайхны киноны найруулагчаар ажилласан билээ. Тэрбээр ” Аз жаргалын шок”, “Миний ах атаман”, “Маш нууц” зэрэг кинонуудын найруулагчаар ажилласан туршлагатай уран бүтээлч юм. Б. Тамирын “Зүрхний хилэн” уран сайхны киноны талаарх хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
“Оюунлагууд цуглах өргөө” уриатай УДЭТ-ын хамт олон энэ улирлын тоглолтынхоо нээлтийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжгээр эхлүүлэх гэж байна.
АНУ-ын “Black eyed Peas” хамтлагийн гишүүн асан дуучин Ферги шинэ цомгийнхоо сурталчилгааны ажлын хүрээнд нүцгэн зураг авхуулжээ. Өнгөрсөн сард Ферги нөхрөөсөө салах өргөдлөө өгч шуугиан тарьсан бол энэ удаад шинэ цомгийнхоо ажилд шамдан орсон байна. Шинээр гарах Double Dutchess цомогтоо зориулж хар цагаан байдлаар авахуулжээ.
Попын хаан Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд нас барахад дэлхий даяар харамсан гашуудсан. Майкл Жексон алдартай дуучин, ая зохиогч, бүжигчин байсан төдийгүй поп соёлын бурхан мэт шүтээн байсан билээ.
“Монгол Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2015 оны 509 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрт “иргэн, соёлын ажилтан, уран бүтээлч үзэл бодол, арга барил, урсгал чиглэл, дэг сургуулиа чөлөөтэй сонгон хэрэглэх, соёл, урлагийн албан болон албан бус боловсролыг дэмжих”, “соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах, түгээн дэлгэрүүлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэх” дизайн, дүрслэх урлагийн салбарт бүтээл туурвих, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч залуу уран бүтээлчийг дэмжин зах зээлийг өргөтгөх олон талт арга хэмжээг эрчимжүүлэх талаар тусгасныг үндэслэл болгон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Чөлөөт орон зай” төслийг жил бүр хэрэгжүүлэхээр эхний ажлаа эхлүүлээд байна.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
