Сүүлд нэмэгдсэн

15 жилийн өмнө ОХУ-ын телевизээр Бригада олон ангит кино үзэгчдийн хүртээл болсон билээ. Кино гарсан дариуд нэг хэсэг “Бригада”киноны уран бүтээлчдийг дээрэмчдийг алдаршуулсан хэмээн буруутгасан удаатай. Ингээд фото мэдээ булангаараа “Бригада” кинонд тоглосон жүжигчдийн 15 жилийн дараах өөрчлөлтийг толилуулж байна

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар дахин шалгарсан билээ. Н.Наранбаатар өнгөрсөн жил мөн л найруулагчаар сонгогдон ажилласан бөгөөд хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбаттай хамтран ажилласан юм.

-Энэхүү ярилцлагыг эхлэхийн өмнө танд томоос том баяр хүргэе. Хэдхэн сарын өмнө та гурван ихрийн эцэг болсон. Энэ мэдээг сонсоод надаас гадна олон хүн гайхсан. “Ээ бурхан минь Фаррелл Уилъямс гурван ихэртэй болчихсон байна” гэх үгс хаа сайгүй сонсогдож байсан?

Монголын анхны усны хувцасны “Алтжин” брэндийн бикини загварын шоу болоход хоёрхон хоног үлдээд байна. Охид бүсгүйчүүд, загварын ертөнцийнхөнд хүлээлт үүсгээд буй уг шоу маань олон онцлог, давуу талтайг энд задлах дэмий биз.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч дахин санал хураалт болох нь нэгэнт тодорхой боллоо. Харин энэ сонгуулийн үеэр нэр дэвшигчдээс дутахгүй баалуулсан хүмүүс бол урлагийнхан. Тэднийг үзэл бодлоо худалдаа энээ тэрээ гэсэн зэвтэй үгээр өнөөх “мэргэн цагаан ард”-ууд нь хайр гамгүй сүлбэв. Гэвч ганц л зүйлийг ойлгох хэрэгтэй. Ямар ч хүн илүү үнийн санал хэлсэнд нь бараагаа зарна, үйлчилгээ үзүүлнэ.

Их Британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан “BBC Cardiff Singer of the World” тэмцээнд тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар өнөө өглөө эх орондоо ирлээ. Тэрбээр өглөөний 06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан бөгөөд үргэлжлүүлэн цагдаагийн “Сүлд” чуулга хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн байна. Түүнийг мөн Төрийн ордонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан бол БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болохыг ерөөж, алд цэнхэр хадган дээр мөнгөн аяга дүүрэн ааруул барьж хүндэтгэл үзүүлсэн юм.