Сүүлд нэмэгдсэн
Монголчууд бид олон улсын хэмжээний стандартад нийцсэн монгол контентоо хүлээн авч үзээд даруй гурав орчим жил болж байна. Үүний эхлэлийг “Монгол телевиз” ХХК-ийн 2015 онд “Авьяаслаг Монголчууд” шоугаар тавьсан юм. Энэ цаг мөчөөс хойш монголчууд бид “The Voice”, “Shark tank”, “Яг түүн шиг” / Your Face Sounds Familiar /, “Зөн билгийн тулаан” /Britain’s Psychic Challenge/, “Mongolian Next Top Model” зэрэг дэлхийн хэмжээнд зэрэглэл, үзэгчдийн тоо, төсөв, цар хүрээгээрээ эхэнд бичигдэх олон шоуг хүлээж авч үзэж байна. Энэ нь монголын телевизийн салбарыг дэлхийн түвшинд хөгжих үүд хаалгын нээсэн гэж хэлж болно.
Турк гаралтай Германы кино найруулагч, зохиолч, продюсер Фатих Акин “Чик” зохиолоор бүрэн хэмжээний кино хийжээ. Тус киноны гол дүр Монгол царайтай, Орос гаралтай хүү Чикийн дүрд Батбилэгийн Ананд тогложээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн “Warner Bros” кино компанийн бүтээл нээлтээ хийсэн даруйдаа 224 сая ам долларын ашиг олжээ. Тус киноны онцлог нь гол дүрийн супер баатарт эмэгтэй хүн анх удаа тоглосон юм. Киноны гол дүрд Израилийн жүжигчин Гал Гадот, найруулагчаар “Fifty shades of grey” киног бүтээсэн Патти Женкис нар ажилласан байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй.
15 жилийнхээ ойтой золгож байгаа Монгол урлагийн зөвлөлийн “Монголиан Пропертис” ХХК-ийн дэмжлэгтэйгээр “Улаан гэр” галерейгаа дахин нээлээ. Урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерей нь 2003 оноос гадаад, дотоодын уран бүтээлчдийн үзэсгэлэнг шинэлэг, бүтээлч хэлбэрээр дэглэн, олон нийтэд таниулж ирсэн ба Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, ХААН Банкны байранд ажилдаг байсан юм. Ингээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Улаан гэр” нь нүүдлийн галерей хэлбэрээр залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулж, “Улаан гэр” урлангаар хангах хөтөлбөрийг шинээр санаачлан, үйл ажиллагааг нь үргэлжлүүлж байв.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа 2017 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулах гэж байна. Тус наадмын албан ёсны хамтрагчаар Монголын Уран Зургийн Галерей, Гёте Институт, Red Hero, Ивээн тэтгэгчээр АНУ-ын Элчин Сайдын Яам, Төгөлдөр сан, ХАС Банк, Porsche Mongolia, Mongolia Quest, СУИС, АПУ ХК дэмжигчээр тус тус ажиллаж, Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадмыг дахин Монголын үзэгчдэд хүргэж байна.
Америкийн нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр Амал Клуни өчигдөр нярайлжээ. Тэрбээр хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна.
Аялал жуулчлал өндөр хөгжсөн дэлхийн хотуудад шөнө нь өдөр мэт гэрэлтэх үзвэр, худалдаа үйлчилгээ төвлөрсөн шөнийн гудамжууд бий. Тодруулбал Нью Йорк, Токио, Сөүл, Бээжин, Банкок, Куала-Лампур зэрэг хөгжилтэй хотуудын худалдаа үйлчилгээний шөнийн гэрэлт гудамж, захууд нь жуулчид амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх, худалдаа үйлчилгээ авах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлсэн байдаг.
Гоо үзэсгэлэнгээрээ дэлхийг байлдан дагуулсан олон сайхан бүсгүйчүүдийн нэг нь А.Жоли. Тэрээр энэ сарын 4-нд 42 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Жүжигчин, кино найруулагч А.Жоли Калифорни мужийн Лос Анжелес Хотод төрсөн. 1982 оноос дэлгэцийн урлагт хүч сорьж, өдгөө 48 уран сайхны кинонд гол ба туслах дүр бүтээсэн байна.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
