Сүүлд нэмэгдсэн
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ээлжит XVII Их хурал Нийслэлийн иргэний танхимд 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Телевизийн салбараас 70, Радиогийн салбараас 30, Сонин, сэтгүүлийн салбараас 50, Цахим салбараас 50, Орон нутгаас 55, Судлаачид эрдэмтдээс 20, ахмад сэтгүүлчдийн төлөөлөл 30 нийт 305 төлөөлөгч Их хуралд сонгогдон оролцож дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөл, Бага хурлаа сонголоо. Удирдах зөвлөлийн шийдвэрээр МСНЭ-ийн зургаан мэргэжлийн төв өөрийн бодлогоор тухайн мэргэжлийн төвд ноогдсон мандатыг гишүүддээ хувиарлан олгосон тухай мандатын комисс илтгэлдээ тайлагнасан юм.
Энэ сарын хоёрдугаар сарын 13-наас “Love story” уран сайхны кино “Univishion”, “Skymedia”, “DDISH”, “Look tv”-ээр гарах гэж байна. “Gerelt” media групп, “Event Masters” компанийн хамтын бүтээл уг киноны уран бүтээлчдээс ХАЙРЫН тухай ийнхүү зөвлөж байна.
Жүжигчин Жонни Депп 2015 онд “Dior” брэндийн нүүр царай болж байсан билээ. Тэрбээр “Sauvage” үнэртний рекламд рок одын дүрд тоглож байсан бол дахин “Dior” брэндийн эрчүүдэд зориулсан шинэ үнэртний нүүр царайгаар сонгогджээ.
Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналт хөгжмийн зохиолч тодруулна.
Сэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
Гэгээн хайрын баярын өдрөөр хайрттайгаа хамт нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, рок поп урлагийн шинэ цагийн төлөөлөл болох дуучин Л.Насанбуян, Б.Маралжингоо, С.Хишигжаргал, П.Баярцэнгэл, Г.Тэнүүн нарын хамтарсан “I love you” тоглолтыг зориорой. Тус тоглолтын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн хосууддаа өөрсдийн хайр дурлалын дуунууд, жазз хөгжмийн бүтээлүүдээс хүргэн нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
Монголын Үндэсний Музей өөрийн сан хөмрөгт хадгалагдах үзмэрүүдээ тодорхой сэдвийн дагуу үзэгч түмэндээ жил бүр дэлгэн үзүүлдэг билээ. Энэ удаагийн “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнд монголын олон газрын уран дархчуулын ухааны, нүдний, гарын гурван урыг шалгасан 170 гаруй үзмэрийг дэлгэлээ.
Өчигдөр буюу 2018 оны хоёрдугаар сарын 8-нд МСНЭ-ийн 17-р их хурал хуралдаж, миний бие 2011 оноос хойш хашсан МСНЭ-ийн Ерөнхийлөгч хэмээх хүндэт албаа дараагийн Ерөнхийлөгч Х.Мандахбаярт өглөө. Оны өмнө л ярилцлага өгөхдөө хэлж байсан ёсоороо тамгаа авч зулралгүйгээр газар дээр нь гардууллаа. Хадаг, мөнгөн аяга энэ тэр бэлдсэнгүй ээ. Харин 1951 оноос хойш өөрийн байргүй явсан байгууллагынхаа анхны үл хөдлөх хөрөнгө болох 43 амметр офисын зориулалттай байрны гэрчилгээн дээр тавьж өглөө. МСНЭ-ээ ямар ч байсан толгой хоргодох оронтой болгоно гэж өмнөх их хурал дээр амласнаа биелүүллээ.
Монгол HD телевизээр албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буй “Voice” шоу нэвтрүүлгийг анх 2011 онд Нидерландын продюсер Жон де Мол санаачилжээ. Шоу телевизээр цацагдаж эхэлснээсээ хойш богино хугацаанд үзэгчдийн дуртай нэвтрүүлэг болж, олон улсад албан ёсны эрхтэйгээр зохиогдох болжээ. Нэвтрүүлэг нь нууц шалгаруулалт, продюсерийн шалгаруулалт, халз тулаан, хагас шигшээ амьд тоглолт, финал гэсэн таван үе шаттай.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
