Сүүлд нэмэгдсэн
Энэ удаагийн парламентийн буюу 2016-2020 оны хоорондох УИХ-ын хамгийн залуу гишүүн болж Хэнтий аймгийн 42-р тойргоос сонгогдсон Дорждугарын Гантулга “Залуу малчдаа дэмжих аян” төсөл санаачлан хэрэгжүүлж Монгол орноо бүтэн тойроод дууслаа. 21 аймагт ажиллах төлөвлөгөөтэй байсан ч Сүхбаатар аймагт хорио цээр тогтоосны улмаас 20 аймагт биечлэн ажиллаа. 20 аймгийг 24 хоногийн хугацаанд 8 мянга наруй км туулж, 108 удаагийн уулзалтаар 30 гаруй мянган хүнтэй 150 цаг уулзаж, их хурал, засгийн газрын шийдвэрийг танилцуулж, иргэдийн асуултад хариулж санал бодлоо солилцлоо.
Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин цол хүртжээ. Тэрбээр “Үүр цайхын өмнө”-ийн Д.Сүхбаатарын ээж Ханд, Ц.Навааны “Гал хам”-ын Жаргал, “Буяны нүгэл”-ийн Дунжаа, “Алтан түлхүүр”-ийн Мөөмөө зэрэг тайз, дэлгэцийн бүтээлд ур, ухаанаа хослуулж, үзэгчдийнхээ сэтгэлд дүрээ мөнхөлсөөр байна.
Монголын хошин урлагийн салбарт ажил амьдрал, авъяас билэгээ зориулан яваа эрэгтэй уран бүтээлчид цөөнгүй байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Тэгвэл тун удахгүй тэдгээр уран бүтээлчдээс шилдэг нэг уран бүтээлч олон нийтийн санал хураалтаар тодорч “Азтай бадарчин” алтан цомын эзэн болно. Тодруулбал хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам эргэж ирсэн нь энэ юм.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд, дэлхийн санхүүгийн томоохон төв хот болох, Хонгконг-д Ази тивийн хамгийн томоохонд тооцогдох, “Art Basel Hong Kong” уран зургийн үзэсгэлэн гарлаа. Тав дахь жилдээ зохион байгууладсан энэхүү үзэсгэлэнд уран зургаас гадна, дэлхийн алдартнуудыг дуурайлгын хийсэн баримлууд, мөн дүрс бичлэгүүд энэ удаагийн үзэсгэлэнд тавигдсан байна. Гурав хоногийн турш үргэлжилсэн турш үзэсгэлэнд, нийт 43 орны 242 уран бүтээлч болон уран зургийн галарей өөрийн сор болсон бүтээлүүдээ дэлгэн харуулжээ. Үүнээс 29 уран зургийн галарей болон уран бүтээлч “Art Basel Hong Kong” үзэсгэлэнд оролцсон бөгөөд, эдгээрийн тэн хагас нь Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас ирсэн байгаа юм.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 23-28 градус, Увс нуурын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Завхан голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
Аргын тооллын 3 сарын 29, Буд гараг. Билгийн тооллын 1, Шийдэм одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
