Сүүлд нэмэгдсэн
Дэлхийн дүрслэх урлагийн салбарт зэрэглэлээр тэргүүлдэг Венецийн 57 дахь удаагийн биеннальд Монгол улс 2 дахь удаагаа оролцож, уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нарын “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” хамтарсан үзэсгэлэнг толилуулж буй. Урлаг судлаач, уран бүтээлч М.Батзориг энэ жилийн нээлтэд очсон ба олон орны үзэсгэлэнг үзэж судлан, цуврал нийтлэл толилуулж байгаа юм. Энэ удаад Тайванийн уран бүтээлч Тэшин Шэйгийн бүтээлийн талаар бичсэн нийтлэлийг толилуулъя. Венецийн биенналь арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжилнэ.
“Фантастик” продакшн, “F Studio”-ийн хамтын бүтээл “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны кино өнөөдөр албан ёсоор нээлтээ хийнэ. Манж Чин улсын дарлалд зовж нухлагдаж байсан монгол түмнийхээ төлөө тэмцэж буй шилийн сайн эрчүүдийн тухай өгүүлэх энэхүү киноны Ерөнхий найруулагчаар Б.Тамир ажиллажээ. Тус продакшны жүжигчин Э.Алдарын хамт кино зохиолоо бичжээ.
“Мисс монголиа” холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Miss Mongolia” тэмцээний энэ жилийн анхан шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдаж Монгол Улсын 21 аймаг 9 дүүргээс нийт 50 гаруй охид, бүсгүйчүүд анхан шатны шалгаруулатад бүртгүүлэн оролцсоноос 14 шилдэг оролцогчид шалгаран үлдсэн билээ.
Зохиогч Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” ном сонсдог хэлбэрээр сиди болон уншигч сонсогчдын гар дээр очиход бэлэн болжээ. Энэхүү ном нь Юань улсын эрх мэдлийн гол учгийг атгаж, төр гүрний ирээдүйн хувь заяаг тодорхойлж байсан Хөхчин, Даги, Ки хэмээх гурван хатны түүхээр төлөөлүүлж тухайн цаг үе, олон хатад татварууд түүхэн үйл явдал, эрдэм соёл, ёс заншлыг тайлбарлахдаа зөвхөн түүхэн үнэнийг тодруулахыг хичээжээ.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл, Монголын Кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд Монгол, Америк, Ази, Европын кино уран бүтээлчид болон олон улсын нэр хүндтэй кино наадмын зохион байгуулагчид уригдан оролцоно.
Хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн адал явдалт, инээдмийн “Том 4 толгой” хүүхдийн бүрэн хэмжээний уран сайхны кино ирэх аравдугаар сарын 2-нд нээлтээ хийнэ. Хүүхэд багачуудад зориулсан уран бүтээл ховор байгаа энэ үед Монгол хүүхдүүддээ зориулан өнөө цагийн хүүхдүүдийн нас, сэтгэхүй онцлогт тааруулсэн гэнэ.
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудыг соёлын биет бус өвийг хамгаалах ажилд татан оролцуулах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцийн хэрэгжилтэнд Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оруулах үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг БСШУСЯ, Соёлын өвийн Үндэсний төв, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны Зөвлөл, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс хамтран ЮНЕСКО-гийн итгэмжит байгууллага болох БНХАУ-д төвтэй Соёлын биет бус өвийн олон улсын сургалтын төв (CRIHAP)-ийн дэмжлэгтэйгээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд Дархан хотноо амжилттай зохион байгууллаа.
Ангилал
- Reels
- Амьтны ертөнц
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Түүх
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
