Сүүлд нэмэгдсэн

“Аав л ээжийн хайр”, “Хайрлах л гэж”, “Хайраа оллоо” зэрэг дуунуудаараа дуунд дуртай Монголчууддаа танигдсан дуучин бол Энэбишийн Өлзийбаатар билээ. Хоймор сайхан Хөвсгөл нутгаас үеийн үед төрж гарч ирцгээсэн олон сайхан уран бүтээлчдийн залгамж халаа бол яах аргагүй Э.Өлзийбаатар юм.

Загвар өмсөгч, мисс Ю.Балжидмааг Боловсрол суваг телевизийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан “MNTM” шоу нэвтрүүлэгт оролцоход нь шүүмжлэх хүмүүс цөөнгүй байсан юм. Мисс болон загварын шоу тэмцээнд олонтаа оролцдог туршлагатай нэгэн тул энэ салбарт шинээр орж ирж буй охидтой өрсөлдөх нь шударга бус гэж үзэж байлаа.

Сүүлийн үед урлагаас төрсөн хосууд салах тохиолдол цөөнгүй гарч байгаа юм. Тэгвэл үлгэр жишээ урлагийн нэгэн гэр бүл бол дуучин А.Түмэн-Өлзийгийнх билээ. Түүнийг амьдралынхаа ханиар Авто кузов засварчин мэргэжилтэй залууг сонгоход бүгд л гайхан хүлээж авч байсан.

Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбооноос 57 дахь удаагийн Венецийн биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчээр Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал, нарыг сонгосноо зарлалаа. Тус холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж буй бөгөөд Монголын павильоны куратороор “Хөх нар” төвийн үүсгэн байгуулагч Ё.Далх-Очир ажиллахаар сонгогджээ. Монгол Улсын Засгийн Газрыг Гадаад Харилцааны Яам төлөөлж хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БСШУЯ, Нийслэлийн ЗДТГ зохион байгуулалтад хамтран ажиллаж буй. 57 дахь удаагийн Венецийн биенналь Италийн Венец хотод 2017 оны тавдугаар 13-наас арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх юм.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын алтан тайзнаа тавигдсан олон сонгодог, модерн, үндэсний бүжгэн жүжгүүдийн гол дүрийг 15 жилийн турш бүтээж, амилуулж яваа авъяаслаг уран бүтээлч, УДБЭТ-ын балетын гоцлооч, МУСТА А.Өлзий-Оршихын уран бүтээлийн үдэш тун удахгүй болно.