Сүүлд нэмэгдсэн

Аргын тооллын 4 сарын 14, Сугар гараг. Билгийн тооллын 18, Онгоц одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 08 минутад мандан, 19 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Г.Батзориг болон төрийн бус байгууллагын төлөөлөл, холбогдох албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын хүрээнд Хот төлөвлөлт, дэд бүтэц, Агаар, орчны бохирдлыг бууруулах инженерийн шийдэл, Иргэдийн оролцоо, шийдэл, Банк, санхүү гэсэн дөрвөн үндсэн чиглэлийн дагуу 18 илтгэл тавигдав.

Олон нийтийн сүлжээ дэлхий нийтийг хамарч, бид бүгдийг холбож өгснөөр хүн бүхэн мэдээ мэдээллээс хоцрохооргүй, сайхан болсон. Харин алдар нэртэй одуудын тухайд энэ нь бага зэрэг төвөгтэй байдаг. Элдэв ноцтой, эвгүй үйлдэл гаргах төдийд л хэн нэгэн зургийг нь ганцхан секундын дотор дарж, олон нийтэд дэлгэж орхидог. Тэр ч бүү хэл өөрсдийн нийтэлсэн зургаа хүртэл устгах хэмжээний эсэргүүцэлтэй тулгарсан байх юм. Ингээд та бүхэндээ цахим ертөнцөөс устгагдсан одуудын нотой ноцтой зургуудийг хүргэе.

Дэлхийн балетын урлагийн тайзнаа Монголын нэрийг өндөрт өргөж яваа, Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын элч, “Монголын үндэсний балет” сургуулийг үүсгэн байгуулагч Дугараагийн Алтанхуягтай онлайнаар ярилцлаа. Тэрбээр АНУ-д гэр бүлээрээ амьдарч байгаа бөгөөд Массачусетс мужийн Лексингтон хотоос бидэнтэй холбогдсон юм.

Хүүхэд ирээдүйн эзэд төрийн бус байгууллага нь Эх орны Ирээдүй болсон хүүхэд багачуудад итгэл дүүрэн эх оронч хүн болж төлөвшихөд тусалж дэмжих зорилго тавин ажиллаж тууштай үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага юмаа. Үүсгэн байгуулагдсан цагаасаа айл өрх гэр бүлд амьдрал аз жаргал бэлэглэж 20 гаруй хандивын тоглолт зохион байгуулж нэг ч болов айлын хойморт инээд цалгиулсан байна. Энэ удаад мөн Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн сурагч Н.Оюун-Эрдэнийн эмчилгээний зардалд зориулан “Урин хаврын аялгуу”ээлжит хандивын тоглолтоо “UB PALACE”-д зохион байгуулах гэж байна.

Цагтаа Попын гүнж хэмээн цоллуулж 1990-эд оны сүүлээр ид мандан бадарч явсан дуучин бүсгүй нэгэн хэсэг бүтэлгүйтлээр дүүрсэн амьдралтай байсан билээ. Архинд дуртай болж, зугаа цэнгээн алхасаа байсан Бритни жин ч нэлээд нэмж, цагтаа дэлхийн байлдан дагуулж байсан дуучин гэхэд хэн ч итгэхээргүй болсон байв. Харин сүүлийн жилүүдэд өөртөө анхаарал тавьж, хэвийн амьдралдаа эргэн орсон билээ. Одоо 35 нас хүрч буй дуучин бүсгүй далайн эргээр усны хувцастай зугаалж байгааг гэрэл зурагчид дурандаа ийн буулгажээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй болгох, мэдээ мэдээллийг үнэн зөв, бодитой, хүртээмжтэй хүргэх, сумдын нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх , орон нутгийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнуудыг чадавхижуулах зорилготой тус сургалтыг Монголын Сайтын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Мандахбаярын санаачлагаар ийнхүү амжилттай зохион байгууллаа. Сургалтанд Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү, Монголын Сайтын Холбооны Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Балдоржийн нэрэмжит шагналт, сэтгүүлч Д.Оюун-Эрдэнэ, Монголын Сайтын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Хулан нар оролцож, тодорхой сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэв.