Сүүлд нэмэгдсэн

Эрт дээр цагт нэгэн бяцхан жаал үргэлж дуут нуурын хөвөөнд тоглож наадаж өссөн ба их игдүүтэй хайр татам өхөөрдөм хүү байж гэнэлдээ. Нэг удаа дуут нуурын савдгыг санамсаргүй харчиж. Тэгээд хүн болгон айж сандарч зугтдаг байхад улам сониорхож улам ойртож харах гэж байгаад нуурлуу ороод живж үхэх шахсан гэнэ. Гэтэл нуурын савдаг өөрөөс нь айгаагүй улам ойртох гэж байгаад осолдож буй бяцхан жаалыг хараад анхааралдаа аван нуурын эрэг дээр гарган амийг нь аварчээ. Тэр цагаас хойш хүү нуурлуу ирж тоглох нь улам ихсэж өдөр болгон шахуу байх ба нуурын савдаг тэр хүүг тэнд байх болгонд нь нууцаар харж байнга ажигладаг байж байгаад маш их дассан гэнэ. Хүү нас бие гүйцэн эрийн цээнд хүрхэд түүний өв тэгш бие хаа хэнд ч гологдхооргүй сайхан зүс царай, эсгэрэн дуулах дуу хоолой нь нутгийн олны сэтгэлийг баясгаж нүдийг нь хужирлдаг болсон гэнэ. Тэр үед савдаг ч бас хүүг улам ихээр хайрлаж, харамлаж, хүнд харагдаж үзэгдэх боломжгүйдээ шаналан үдэш болгон нуурыг цалигуулан уйлан урамддаг байжээ.

Үзэсгэлэнд Чингис хаан, Бөртэ хатан нарын чулуун хөрөг, Хубилай хааны хөрөг зураг, Юань гүрний үед ашиглаж байсан гэрэгэ, тамга, цаасан мөнгө зэрэг нэн ховор түүхэн дурсгалуудыг дэлгэн үзүүллээ. Уг үзэсгэлэнг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын анхны баримт бичиг болох “Эдийн засаг ба соёлын хамтын ажиллагааны тухай Хэлэлцээр” байгуулсны 65 жил ойд зориулан зохион байгуулж буй бөгөөд 10 дугаар сард Улаанбаатар хотноо дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү үзэсгэлэн нь Юань гүрний түүх, соёлыг сурталчилж түгээн таниулахын зэрэгцээ хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.