Сүүлд нэмэгдсэн

2016оны 12-р сарын 29-ны өдрийн 13 цагт Улаанбаатар чуулгын байранд “Ай Эйч Си”ХХК-ны зохион байгуулдаг 7 дах жилийн K-POP & Cover Dance амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн нь жил бүр уламжлал болсон бөгөөд тэмцээний шагнал нотебүүк таб мөнгөн шагнал дурсгалын зүйлс болоод гол шагнал нь БНСУ-д суралцах сургалтын тэтгэлэг олгодог билээ.

2017 оны уран бүтээлийн салхийг БИД4 хамтлаг хагалж байна. “БИД4” хамтлаг шинэ оны эхний бүтээл болгож “Оддын зүг” дуугаа дүрсжүүлсэн байна. Уг бүтээлийн аяыг Л.Тайванбат, үгийг ZZ зохиосон байна. Клипийг “LIGHT TREE” Entertainment хамт олон хийжээ. Ингээд “БИД4” хамтлагийн шинэхэн уран бүтээл болох “Оддын зүг” дууг хүргэж байна.

Асар богинохон хугацаанд Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдэж чадсан “PEOPLE of Mongolia” сэтгүүл шинэ оны босгон дээр “PEOPLE AWARDS”-ийг зохион байгуулж, анхны түүхэн номинациудын эздийг тодрууллаа.

Мэргэжлийн морин хуур урлаач С.Баярсүрэн, түүний хүү Б.Цолмон, “Талын Монгол” хамтлагийн уран бүтээлчид хамтран мөсөөр морин хуур урлажээ. Уран бүтээлчид ирэх оны нэгдүгээр сард Норвеги улсад болох Олон Улсын Мөсөн урлалын фестивальд оролцохоор төлөвлөжээ. Фестивальд оролцохоор явахдаа морин хуураа тусгай зориулалтын хөргүүрт авч явах юм байна

Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин тун удахгүй дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт “Сан Карло” театрт дуулах гэж байна. Алдарт Неополь хотын театрт тэрээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ.