Сүүлд нэмэгдсэн

Монголчууд сайн үйлсийн аянд чин сэтгэлээсээ оролцож элэг нэгтэндээ эрүүл энхийг бэлэглэдэг болсон билээ. Тусламж хүссэн нэгэндээ халуун сэтгэлийн тусламжаа харамгүй хайрладаг та бүхнээсээ Монголын Наранмандах хэмээх бүсгүй охиныхоо эмчилгээний зардлыг хуримтлуулах зорилгоор цалингаас гадуурх орлого олох гээд утасны дугаар шүрээр нэхэж буйгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Амьсгал авах бүртээ орчлонгийн зовлонг сорж, амьсгал гаргах бүртээ амгалан жаргалаа хорвоод юүлэхийг Адиша сургажээ. Орчлонгийн зовлонг сорж чадвал зүрхэнд чинь гайхамшигт урвал явагдана. Гэвч бидний төрөлх зан үргэлж зовлонгоос бултдаг. Бие биенийхээ зовлонг аман дээрээ л хуваалцахаас ачир дээрээ түлхдэг зантай.

Blue moon art галлерейн ээлжит уран бүтээлийн үзэсгэлэн болох зураач С.Пүрэвхүүгийн бие даасан уран бүтээл болох “Судалбар-2016” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн нээлт маргааш буюу энэ сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 5-ны өдөр хүртэл “Blue moon” art галлерейд дэлгэгдэнэ. Уран зурагт хайртай хэн бүхнийг урьж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 18. Буд гараг. Бага морь одтой, 8 цагаан мэнгэтэй, шар бич өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 32 минутад жаргана.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 26-28 градус, өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Дуучин, жүжигчин Жей Ло энэ сарын 23-нд Лас-Вегаст болсон тоглолтынхоо үеэр эвгүй байдалд оржээ. Учир нь тэрбээр “On The Floor” дуугаа дуулсныхаа дараа үзэгчдэдээ гүн хүндэтгэлтэйгээр мэхийж байгаад өмдөө урж, “үнэтэй” өгзгөө гаргах дөхжээ.

“Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз” зэрэг кинонд тоглосон О.Цэнгэлийг үзэгчид хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр нь илүүтэй сайн таньдаг.

Нэг хэсэг хөтлөгч Тэнгистэй хамтран амьдарч байсан ч хайр нь бүтэлгүйтэж салсан. Энэ талаараа нээх ам нээж байгаагүй тэрбээр “Үр хүүхэдтэй болохоосоо өмнө хоёр биенээ таних нь чухал. Монгол ёс заншилд заавал бэр гуйлгасны дараа айлд очих ёстой гэдэг. Гэтэл сэтгэлийн хөөрлөөр явж байгаад хүүхэдтэй болчихвол хүүхэд өнчирнө. Тиймээс бүтэн таван жил Тэнгистэй хамт амьдраад хоорондоо зохицохгүй юм байна гэдгээ мэдээд хоёр тийшээсээ болсон” хэмээв.