“Miss World” тэмцээний үндэсний ялагч болж миссийн титмээ баталгаажуулсан гэх Э.Сэлэнгийг танихгүй хүн гэж ховор биз ээ. Манайдаа бараг "порно одод" тооцогддог тэрбээр тэр бүр хэвлэл мэдээлэлд ил тодоор ярилцлага өгч байгаагүй. Харин саяхан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн нь багагүй шуугиан дэгдээгээд байна. Тэрбээр уг ярилцлагаараа өөрөөсөө бусдыг нь бараг муулаад авчээ. Өөрөөр хэлбэл, Монголын загварын ертөнцийн томоохон төлөөлөгч мисс Э.Сэлэнгэ уг ярилцлагаараа Загварын ертөнцийнхнийг жинхэнэ бут нэргэлээ.
Тэрбээр энэхүү ярилцлагадаа өөрийнхөө амьдралын түүхийг яриад зогсохгүй Америкт бичиг баримтаа хаяад нутаг буцахгүйн тулд бас найз залуутайгаа хамт үлдэхийн тулд 20 мянган доллараар нүцгэн зургаа авхуулж байсан. Баруун хөлөндөө Витнамийн мисст хутгалуулж байсан хийгээд өөрийнх нь шампуньд цавуу хийсэн гадаад загвар өмсөгчид зориулж “миний бөгсийг үнс” гэж бичлэг хүртэл хийж байснаа тайлбарласан байгаа юм.
Гэхдээ хамгийн сонирхолтой нь тэрбээр Монголын загварын ертөнцийнхий хөшигний цаадах амьдралыг тэр чигт нь дэлгэж долоон булхайг нь тоочиж орхилоо.
Ингээд Э.Сэлэнгэ хэнийг юу гэж ярьсныг нь онцолж байна.
Үүний дараа Э.Сэлэнгэ шүүгчийн машинд суугаад явсан гэдэг яриаг мисс Оюунгэрэл гаргасан гэнэ.
“Гоёл” наадамд оролцвол Ц.Мянганбаяртай үерхэх хэрэг гарна
“Гоёл” наадамд би орж яах юм бэ? Орох юм бол нөгөө Мянганбаяртай үерхэх хэрэг гарна шүү дээ. “Гоёл” наадамд орлоо гэхэд шууд болон шууд бус утгаар тэр хүнтэй заавал холбогдоно. Ард түмэн намайг холбох ч юмуу, Мянганбаяр өөрөө ч надтай холбогдох юм уу хэн мэдэх юм. Тийм болохоор ер нь орох хэрэггүй байх. Тэгээд ч тэмцээн шударга болж, хүмүүс нь эрүүл саруул ухаанаар шүүдэггүйг би харсан, эвлэрсэн. Хүүхнүүд Мянганбаяр ч юмуу, баян хүмүүстэй явлаа гэх мэдээ байнга гарч байдаг. Гэтэл би аймаар ардчилсан байдлаар, ил цагаахан нүцгэлээд гараад ирэнгүүт тэр хүмүүсийн мэдээтэй холилдоод муухай дүр зураг бий болчих шиг. Гэтэл жинхэнэ баячуудтай явдаг хүмүүс нь сураггүй.
Эх сурвалж: 24tsag.mn