Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Г.Пүрэвдагва: “Өнө мөнх орон” дууг цацахаа больсон нь оносон
Үндэсний хөгжим

Г.Пүрэвдагва: “Өнө мөнх орон” дууг цацахаа больсон нь оносон

Урлаг Урлаг06/02/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
dagva-670x6899565158472015-02-06-10-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Та зүрхэнд мөнх Тэв тэнүүн нутаг минь

Тэртээ алсад хөхрөх

Тэгш дүүрэн тэнгэр минь

Тэнгэр минь

Та харцанд мөнх

Цэв цэнхэр нутаг минь

Цээжний гуниг арчих

Цэвэр ялдам салхин минь

Салхин минь…”гэсэн сэтгэлд хүрсэн сайхан үгтэй дуу монголчуудын дуулах дуртай, сонсохыг хүсдэг уран бүтээлийн нэг юм. Энэхүү дуу бүтсэнээс хойш хамтлаг, дуучид өөр өөрийн өнгө аясаар үзэгчдийн сонорт хүргэсээр ирсэн. Тэр дундаас поп опера урсгалаар уран бүтээл туурвидаг “Увертюра” хамтлагийнхан дууныхаа клипийг шүүмжлэлт өнгө аястай бүтээсэн нь дууг хориглоход хүрчээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” аялгуунд яруу найрагч Л.Өлзийтөгс шүлгийг нь бичиж “Увертюра” хамтлагийнхны “Өнө мөнх орон” дуу бүтсэн түүхтэй. Энэ талаар тус хамтлагийн дуучин Г.Пүрэвдагватай цөөн хором ярилцлаа.

-Танай хамтлагийн дуулсан “Өнө мөнх орон” дууг цацахыг хаанаас хориглосон юм бэ?

-Энэ талаар яривал урт түүх болно. Ер нь бол энэ дуу таван жилийн өмнө гарсан. Хүмүүс манай дууны клипэд ямар үйл явдал гардгийг мэднэ. Тодруулбал хоёр сайд гарсны дараагаар клипний талаар хурцаар ярьж эхэлсэн. Хэсэг хугацааны дараагаас телевизийнхэн “Өнө мөнх орон” дууг өөрсдөө цацахаа больсон.

-Яагаад цацахаа больж байгаа талаар та нарт мэдэгдсэн үү?

-Мэдэгдэлгүй яах вэ. Хүмүүс яриад “Танай клипийг гаргахгүй” гэсэн.

-Клипийн зохиолыг хэн бичсэн юм бэ?

-“Милл” кино компанийн найруулагч Сүхээ бичсэн.

-Клипийг тохиолдлоор хийсэн юм уу, эсвэл анхнаасаа тийм сэдвээр хийхээр төлөвлөсөн үү?

-Анхнаасаа л тэгж хийнэ гэж найруулагчид зохиолоо өөрсдөө гаргасан юм билээ.

-Хамтлагийн сайн уран бүтээлийн нэгийг цацахаа больсон нь та нарт харамсалтай байсан байх?

-Клипийг цацахаа больсон нь оносон. Энэ дууг дуулснаас хойш зургаан жилийн дараа надаас “Өнө мөнх орон дууг яагаад дуулахгүй байгаа юм бэ” гэж асууж байна. Муу дуу байсан бол хүмүүс санахгүй. Харин сайн уран бүтээл байсан учраас одоо ч гэсэн хүмүүс сураглаж, үгүйлж байна шүү дээ.

-Та бүгдийг “Морин хуур-2014” наадамд оролцож байгаа гэсэн. Хэний уран бүтээлээр оролцож байгаа вэ?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Насанбатын аялгуу, С.Эрдэнийн шүлэг “Манан” дуугаар оролцож байна.

-Ойрд уран бүтээлийн олз омог ихтэй байна уу?

-Бид хамгийн сүүлд “Манан” дууг дууллаа. Харин одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байна.

Эх сурвалж: Unen.mn 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пак Бугом, Ким Со Хён нарын тоглосон “Good boy” кино үзэгчдийн хүртээл болно

29/05/2025

Хятадын уламжлалт бэхэн зургуудыг роботоор зуржээ

29/05/2025

Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно 

29/05/2025

Монгол уран бүтээлчийн дуу “Gucci” брэндийн загварын шоуны тайзнаа эгшиглэлээ

29/05/2025

Алдартай ах дүүс

29/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.