Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»“Мөнхийн реп”-ийнхэн уралдаан зарлажээ
Оддын амьдрал

“Мөнхийн реп”-ийнхэн уралдаан зарлажээ

Урлаг Урлаг28/08/2015Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1dcd8563be3c85351e49ae62d373ed8a7122098802015-08-28-14-39[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

"Мөнхийн реп" хамтлаг уран бүтээлээ туурвиад хэдийнээ 14 жилиийг ардаа орхижээ. Тус хамтлаг есдүгээр сарын 04-ныг фэнүүдтэйгээ өнгөрүүлэхээр болсон. "Crocus Event Hall"-д 20 цагаас "Hit songs" шоу тоглолтоо толилуулж залуучууд дурсамжаар нь аялуулахаар бэлтгэлээ базааж дууссан байна.

Тэд дүү галаас аварсан Цэрэнтогтох хүүд сэтгэлийн дэм хайрлаж гэнэтийн бэлэг барьсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад фэнүүдээ баярлуулахаар уралдаан зохион байгуулж байгаа ажээ. Тодруулбал, "9 сарын 4 Мөнхийн Рептэй уулзах өдөр". 

Уг өдрийг тохиолдуулан "Уучлах өдөр" нэртэй бяцхан уралдаан зарлаж байна. Болзол нь та хайртай дотны хэн нэгнээс уучлал гуйж буй хамгийн өвөрмөц сэтгэл хөдлөм бичлэг буюу богино кино хийж илгээх юм.

Киноны хугацаа 60 секундээс ихгүй байх, гар утсаар бичсэн байж болно. Гэхдээ дуу дүрс чанартай байх, бичлэгийг аль нэг шэйр дээр байршуулан линкийг нь Мөнхийн Реп фэйсбүүкийн чатаар илгээнэ.

Хамгийн гоё бичлэгийн эзнийг "Hit songs" шоу тоглолтын хос урилга, гарын бэлэг гээд олон олон сюрпризийг задлах гэнэ шүү.

Уралдааны бичлэг хүлээн авах хугацаа 2015.08.31 өдрийн 13 цагт дуусах юм байна. Та амжиж бичлгээ илгээж  азтан болоорой. 

Дашрамд дуулгахад, Тоглолтын тасалбарыг Hi-Fi рекордсын бүх салбаруудаар худалдаалж байгаа бөгөөд 1900-1188 болон easyticket.mn захиалж авах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Оддын амьдрал Урлаг

Николас Кейж Малибу дахь гэрийнх нь ойролцоо үүссэн газрын цөмрөлтийн улмаас зочид буудалд амьдарч байна

05/11/2026
Оддын амьдрал Урлаг

Хейли Бибер хүүгээ төрүүлсний дараа PMDD-ийн хүнд хэлбэртэй тэмцэж байсан тухайгаа ярьжээ

05/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Фантастик” продакшны жүжигчин М.Баярбатын төрсөн өдөр

07/11/2026

ФОТО: “Үндэсний бичиг, соёл” сэдвийн хүрээнд Монголын үндэсний музейн холбогдох зарим цуглуулгаас

07/11/2026

Хээрийн “Хуримын ордон”

07/11/2026

Адам Драйвер “Star Wars” ертөнцийн Бен Сологийн тухай бие даасан киноны төсөл бүрмөсөн цуцлагдсаныг баталжээ

06/11/2026

Хилари Дафф дахин хэзээ ч хүүхдүүдээ аялан тоглолтдоо авч явахгүй гэв

06/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.