“I Love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн нь Япон сангийн санаачилгаар олон орноор аялан хүрч буй нүүдлийн үзэсгэлэн бөгөөд Монгол дахь Японы Элчин сайдын яамны урилгаар “Монгол арт” галерейд анх удаа дэлгэж байгаагаараа онцлог. Үзэсгэлэн долдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Зохион байнгуулагч Япон сан нь 1972 онд байгуулагдсан цагаасаа хойш соёл урлаг, япон хэлний боловсрол, япон судлал, мэдлэгийн солилцоо гэсэн гурван үндсэн чиглэлээр дэлхий даяар олон улсын соёлын солилцоо, төсөл хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлсээр ирсэн аж. Энэ удаад соёл урлагийн солилцоог хөгжүүлэх шинэ санаачлагын хүрээнд япон хоол тэр дундаа олон хүний сайн…
Зохиогч: Урлаг
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Монголын тайз, дэлгэцийн урлагт олон арван гол болон туслах дүр бүтээж, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хойч үедээ соёл, урлагийн хөгжлийг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулсан Хүүхэд, залуучуудын театрын ахмад жүжигчин, Гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатарт Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр дэлхийн болон үндэсний сонгодог олон арван дуурийн гол болон туслах дүр бүтээж, ганц хүний дуурийг санаачлан гол дүрд нь тоглож, олон улсад Монгол Улсын дуурийн урлагийг сурталчлан таниулж, дуурийн дуулаачийн мэргэжлийн стандарт, хөтөлбөр боловсруулан, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлж, соёл, урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Сонгодог урлагийн тэнхимийн дуулах ур чадварын багш, Ардын жүжигчин, дуурийн дуучин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
“Тод номын гэрэл төв”-өөс эрхлэн гаргасан “Фронт хэмээх Энгэлийн Бадам” номын нээлт Үндэсний төв номын санд өнгөрсөн пүрэв гараг /2025.07.04/-т боллоо. Энэхүү ном нь Э.Бадам гэдэг хүний намтар судлал, уг гарал, удам угсаа, төрж өссөн нутгийн талаар дурдсанаараа онцлогтой. Энэ тухай МУБИС-ийн түүхийн тэнхимийн дэд профессор, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар хэлэхдээ, “Тод номын гэрэл төвөөс намтар судлал цувралын 29 дэх ботийг гаргаж байна. Фронт хэмээх Энгэлийн Бадам гэж хүний тухай судалсан бүтээл юм. Э.Бадам гуай дэлхийн хоёрдугаар дайны үед “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлэхэд хамгийн эхэнд оролцож, Зөвлөлтийн ард түмэнд тусламж дэмжлэг өгснөөрөө алдартай хүн. Энэ хүний…
Өмнөд Солонгосын жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ. Өнгөрсөн мягмар гарагт буюу энэ сарын 1-ний өдөр KST түүний нас барсан тухай мэдээг олон нийтэд мэдээлсэн бөгөөд түүнийг өнгөрөгч зургаадугаар сарын 20-ны өдөр нас барсан гэжээ. Үхлийн шалтгааныг нь одоогоор олон нийтэд зарлахаас татгалзсан байна. Талийгаачийн менежер Сон Су Бин “Миний гэгээлэг, үзэсгэлэнтэй, хөөрхөн, эелдэг охин энэ сарын 20-ны өдөр тэнгэрт од болон харвасан болохыг мэдэгдэхийн тулд үүнийг бичиж байна. Түүнийг нас барсан тухай мэдээг сонсоод та бүхэн цочирдож, зүрх чинь шархалж байгааг би мэдэж байна. Гэхдээ түүнийг сайхан газар аваачихын тулд залбираарай” гэжээ. Жүжигчин И Со И 2013 онд MBC…
“Монгол” театрын уран бүтээлчид Бернард Шоугийн “Цезарь, Клеопатра хоёр”, Уильям Шекспирийн “Антони. Клеопатра хоёр” жүжгийн зохиолоос сэдэвлэсэн “Клеопатра” жүжгийг өнгөрсөн 2024 оны хоёрдугаар сард Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн юм. Тэгвэл эл жүжгээ энэ долдугаар сарын 10-ныг дуустал УДБЭТ-ын тайзнаа дахин толилуулж байна.
Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохилдуулан зургаадугаар сарын 27-оос долдугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “Хархорум” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой. “Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны…
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна. Тодруулбал, шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд зассан, нийслэлийн өмчийн төв тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм. Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс,…
“Pop Mart” компанийн тэргүүн, 38 настай Ван Нин Хятадын хамгийн баян 10 хүний тоонд багтаж, улсынхаа хамгийн залуу тэрбумтан болжээ. Энэ бүхэн бяцхан мангас, энэ зуны тренд Labubu-гийн ач гавьяа юм. Labubu хэмээх жижигхэн хүүхэлдэйн хэнээрэл Хятадад үүсэж, энэ зун дэлхийг байлдан дагуулсан. Ван Ниний хөрөнгө тэр дороо 21 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн жил гэхэд л “Pop Mart” компанийн орлого 188 хувь, Labubu-гийн “Monsters” шугам орлого нь 726 хувь өссөн юм. “Pop Mart” компани 2010 онд Бээжинд байгуулагджээ. Эхлээд дэлгүүртээ гаднын брэндийн бүтээгдэхүүн худалддаг байсан ч удалгүй өөрсдийн брэндтэй болохоор шийджээ. Тоглоомоо тэд blind box буюу ямар тоглоом хайрцагт…
