Зохиогч: Урлаг

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяраар “The Hu” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаангом хотноо хүрэлцэн ирж, тоглолтоо хийлээ. Тус хамтлагийн тоглолтыг үзэхээр олон мянган шүтэн бишрэгчид нь Увсын цэнхэр хязгаарыг зорьж иржээ. Өчигдөр орой болсон тус тоглолтоор Цэнгэлдэх хүрээлэнд хөл гишгэх зайгүй, пиг дүүрэн үзэгчтэй байлаа. Увс дахь тоглолтынхоо өмнө “The Hu” хамтлаг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Усны тунгалаг долгион адил айзам нугалаа, ая донжоороо ард түмний сэтгэлд хоногшсон БНМАУ-ын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн гэрэлт хөшөө “Ойрад” хөгжимт жүжгийн театрын өмнө сүндэрлэсэн билээ. Уран барималч Ж.Түмэнчулууны урласан эл хөшөө нэрт дуучны торгон нугалаа, донж маягийг…

Read More

Тайланд Улсын нийслэл Бангкок хотод олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад долоодугаар сарын 27-31-нд зохион байгуулж, шилдгүүдээ тодруулсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Энэхүү олимпиадад  Монгол Улсын баг хоёр хүрэл медаль хүртэж, амжилттай оролцжээ. Өмнө нь 2016 онд БНХАУ, 2017 онд Бельградын олон улсын олимпиадаас манай сурагчид мөнгө, хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Олон жил тасарсан медалийн буухиаг найман жилийн дараа Шинэ-Эрин сургуулийн 11-р ангийн сурагч Н.Нараа, Гёте сургуулийн 11-р ангийн сурагч А.Амина нар хүрэл медалиар дахин эхлүүллээ. Багийн ахлагчаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор В.Батцэнгэл, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн нар ажиллажээ.

Read More

ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Хайлаар дүүрэгт 21 дэх удаагийн Орос, Монгол, Хятад гурван улсын хамтарсан үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө. Эл үзэсгэлэн худалдаанд манай улсаас Монголын Үндэсний Уламжлалт Уран Хатгамалчдын Холбоо-ны уран бүтээлчид оролцсон байна. Энэхүү үзэсгэлэнгээр Монголын өв соёл болох зүү ороох хатгамал, зоос ширээний сүлжмэлийг сурталчлан таниулжээ.

Read More

Агуулах чөлөөлөх худалдаанаас ердөө 150 фунт стерлингээр худалдаж авсан нэгэн бүтээл дуудлага худалдаагаар 30 мянган фунт стерлингийн үнэ хүрэх төлөвтэй байна. Кембрижийн нэгэн байшингаас олдсон уг зураг Испанийн сюрреалист зураач Сальвадор Далигийн бүтээл болох нь батлагджээ. Нэр нь үл мэдэгдэх урлагийн бүтээлийн худалдаачны худалдаж авч байсан уг бүтээлийг ирэх 10 дугаар сард үнэ хаялцуулах юм. “Cheffins” дуудлага худалдааны ордны шинжээч Габриэль Дауни хэлэхдээ, дэлхийн хамгийн алдартай зураачдын нэг, сюрреализмын загалмайлсан эцэг болсон хүний бүтээлийг судалж тогтооно гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг юм гэжээ. Тус бүтээлийг 1990-ээд онд “Sotheby’s”-д үнэ хаялцуулахаар санал болгож байсныг худалдаж авсан дилер олж мэдсэн байна. “Далигийн бүтээлүүдийг ихэвчлэн танихад хялбар байдаг бол энэ зураг нь усан будгаар зурсан ер бусын бүтээл байсан” гэж Габриэль Дауни ярьжээ.…

Read More

Мадам Тюссогийн музей 250 жилийн түүхэндээ хамгийн том төслийг хэрэгжүүлж, дөрвөн тивийн 13 хотод Тейлор Свифтийн лаагаар урласан 13 баримлыг нэгэн зэрэг танилцуулжээ. Дуучны “The Eras Tour” аялан тоглолтын амжилтаас санаа авч хэрэгжүүлсэн энэхүү томоохон төсөл нь түүний тоглолтын уур амьсгалыг зочдод мэдрүүлэх зорилготой юм. Тейлор Свифтийн алдарт “The Eras Tour” аялан тоглолтын үеийн тайзны өнгө төрхүүдийг дүрслэн харуулсан лаан баримлуудыг бүтээхэд Мадам Тюссогийн музейн 40 гаруй уран бүтээлч 14 сарын турш ажилласан байна. Эдгээр бүтээлийг Лондон, Нью-Йорк, Лас-Вегас, Орландо, Берлин, Сидней зэрэг хотуудад байрлах музейн салбаруудад дэлгэн тавьсан бөгөөд удахгүй Шанхайд үзэсгэлэн гаргана. Музейн цахим хуудсанд мэдээлснээр, жүжигчний хувцсыг…

Read More

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар, ОХУ-ын Тункений тусгай хамгаалалтын газар хамтран нэн ховор зүйл цоохор ирвэсийн тархац нутгийг тодорхойлох эхний судалгааг  энэ сарын 20-26-ны өдөр  хийв. ОХУ-ын Тункений тусгай хамгаалалтын газар, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газар “Хил дамнасан өндөрлөг газруудад нэн ховор зүйл цоохор ирвэсийн тандалт, судалгаа хийх” хамтын ажиллагааны төлөвлөгөөг өнгөрсөн оны 12 дугаар сард боловсруулсан. Энэ хүрээнд хамтарсан судалгааны экспедиц долоо хоногийн турш Хөвсгөлийн байгалийн цогцолборт газарт ажиллаж өнгөрсөн онд байршуулсан судалгааны камеруудыг хянаж, шаардлагатай газруудад нэмж камер байршуулжээ. Тус судалгааны ажил Тункений тусгай хамгаалалттай газарт үргэлжлэх бөгөөд судалгааны баг бэлтгэл ажлаа хангаж буй аж.

Read More

“Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилний борлуулалт өнгөрсөн жилийнхээс гурав дахин өссөн талаар “EssilorLuxottica” компани мэдээллээ. Энэ нь тус компанийн “Meta”-тай хамтран 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн стратегийн түншлэлийн нэг томоохон үр дүн болсон байна. Тайланд дурдсанаар, 2025 оны эхний хагас жилийн байдлаар “EssilorLuxottica” нийт 14.02 тэрбум еврогийн буюу ойролцоогоор 16.25 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувийн өсөлттэй байгаа юм. Компанийн гүйцэтгэх захирал Франческо Миллери болон дэд захирал Пол дю Сайян нар хамтран гаргасан мэдэгдэлдээ “Бид нүдний шилийг ирээдүйн технологийн шинэ тавцан болгож, хиймэл оюун ухаан, мэдрэгчийн технологи болон эрүүл мэндийн өгөгдөлд суурилсан системийн уялдааг ашиглан…

Read More

Хүн бүрийн дотор “дотоод хүүхэд” оршиж байдаг гэдэг. Бага насны хүүхэд өдөрт дунджаар 70-100 удаа “Яагаад…” гэж томчуудаас асуудаг. Тэгвэл томчууд бидэнд ч “Яагаад?” гэдэг асуулт хааяа төрдөг шүү дээ. Хэрэв урьд өмнө нь төсөөлж ч байгаагүй учир битүүлэг, тааварлашгүй бодол төрвөл хүн хэнээс ч асуух билээ дээ. Харин хиймэл оюун ухаан хөгжиж буй энэ цагт тэдгээр “тэнэг” асуултыг тэднээс асуухад хэн ч элэг доог хийхгүйгээр шинжлэх ухааны талаас нь оновчтой байж болох /оновчгүй ч байж болно/ хариултыг хэлээд өгөх давуу талтай аж. Тэгвэл ChatGPT, DeepSeek гэх мэт хиймэл оюун ухааны платформоос хүмүүсийн асууж байсан этгээд, хачин асуултуудыг хүргэж байна.…

Read More

Бүх Оросын байгалийн их наадмын шагналт “Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэн өчигдөр /2025.07.30/ Улаанбаатар зорчигч тээврийн төвийн баганат танхимд нээгдлээ. Үзэсгэлэнд Камчаткийн толгод, хойд туйлын туяа, Алтайн нуруу, цоохор ирвэс, цагаан баавгай, Алс Дорнодын ирвэс, Байгаль-Амарын төмөр зам зэрэг Оросын ховор амьтад, үзэсгэлэнт газруудыг харуулсан гэрэл зургуудыг дэлгэн үзүүлжээ. “Унаган төрхөөрөө Орос орон” үзэсгэлэнг 2014 оноос хойш жил бүр Москва хотноо зохион байгуулж, гэрэл зурагчдын авсан байгаль, зэрлэг ан амьтдын шилдэг зургуудыг дэлгэн үзүүлдэг уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд уг үзэсгэлэнг дэлхийн 75 орны 4 сая гаруй хүн үзжээ. Энэхүү үзэсгэлэн нь төмөр замчдын баярын өдрийн босгон дээр “Оросын төмөр замууд” НХН,…

Read More

Хятадын технологийн компаниуд хиймэл оюуны илүү ухаалаг, хямд шийдлүүдийг эрчимтэй хөгжүүлж байна. Тэдний нэг болох “Z.ai”-ын шинээр хөгжүүлж буй GLM-4.5 хэмээх загвар нь өрсөлдөгч “DeepSeek”-ийнхээс хямд өртгөөр ашиглах боломжтой байх бөгөөд “agentic AI” буюу даалгаврыг автоматаар дэд даалгаварт хуваан илүү оновчтой гүйцэтгэх чадвартай технологид суурилжээ. Мөн энэхүү загвар нь нээлттэй эх үүсвэртэй тул хөгжүүлэгчид үнэ төлбөргүй татан авч, ашиглах боломжтой юм. GLM-4.5 нь “DeepSeek”-ийн загвараас даруй хоёр дахин жижиг хэмжээтэй бөгөөд АНУ-ын экспортын хязгаарлалтад нийцүүлэн Хятадад зориулан тусгайлан бүтээсэн “Nvidia”-ийн H20 загварын ердөө найман чипээр ажиллах хүчин чадалтай аж. “Z.ai”-ийн зүгээс одоогоор нэмэлт чип худалдан авах шаардлагагүй, хангалттай тооны тооцоолох…

Read More