Зохиогч: Урлаг

“Netflix”-ийн бүтээл “Squid game 3” цуврал сүүлийн дөрвөн өдрийн турш хандалтаараа тэргүүлжээ. ТВ шоуны чансааг гаргадаг “FlixPatrol” сайтын мэдээлснээр тус цувралын гуравдугаар бүлэг БНСУ, АНУ, Япон, Их Британи, Франц, Герман, Бразил, Австрали, Марокко, Шинэ Зеланд зэрэг дэлхийн 93 орны чансааг тэргүүлсэн байна. Хэдийгээр сүүлийн бүлэг гараад дэлхий дахинд хатуу шүүмжлэлтэй тулгараад байгаа ч үзэгчид үзсээр байгаа нь тус цуврал дэлхийн хэмжээний бүтээл гэдгийг харууллаа. “The New York Times” сонин сүүлийн бүлгийг “Маш нэгэн хэвийн дүрүүдтэй, тэдний үйл хөдлөлийг урьдчилан таамаглаж чадахаар хялбар байлаа” гэсэн бол “The Hollywood Reporter”-т “Netflix-ийн гол сенсаац гэгдэж байсан цувралын сүүлийн бүлэг үнэхээр санаанд хүрсэнгүй”, “Variety”-д…

Read More

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна. Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар ажиллаж буй. Тэрбээр баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолд 2500 гаруй уран бүтээлч оролцох ажээ. Наадмыг зохион байгуулахдаа гадаад, дотоодын жуулчид, аялагчдад мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх хүрээнд дэвшилтэт Augmented Reality буюу AR технологийг ашиглана. Тухайлбал, наадмын хөтөлбөр, үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр, зочид буудал, ресторан, такси болон…

Read More

Жүжигчин Брэд Питт гол дүрийг нь бүтээсэн “F1” кино дэлхийн кино театруудын дэлгэцнээ анх гарсан амралтын өдрүүдэд 144 сая ам.долларын орлого олжээ. Өмнө нь “Top Gun: Maverick” кинонд Том Крузтэй хамтран ажилласан Жозеф Косински уг киног найруулжээ. Киноны үйл явдал “Формула-1”-ийн уралдаанч асан Сонни Хейсийн (Брэд Питт) тухай түүхийг өгүүлнэ. 1990-ээд онд уралдаанчийн замналаа дуусгасан түүнд олон жилийн дараа багийнх нь эзэн хоёрдугаар нисгэгчийн хувиар, мөн ирээдүйтэй залуу уралдаанч Жошуа Пирсийг (Дэмсон Идрис) дасгалжуулахын тулд уралдааны замд эргэн ирэхийг санал болгодог. Уг кинонд мөн Хавьер Бардем, Демсон Идрис, Симон Эшли зэрэг жүжигчид тоглосон байна. “F1” киног “Apple” компани дэлхийн кино…

Read More

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 2016, 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан ялалтдаа зориулан хоёр сүрчиг гаргаснаа танилцуулжээ. “Трампын үнэртнүүд худалдаанд гарлаа. Ялалт, хүч чадал, амжилтыг бэлгэдэж байгаа учраас “Ялалт 45-47” (Victory 45-47) гэж нэрлэсэн сүрчгүүд эрэгтэй, эмэгтэй бүх хүнд зориулагдсан. Өөртөө нэгийг аваарай, мөн хайртай дотны хүмүүстээ авч өгөхөө мартуузай. Таашаал авч, сэтгэл ханамжийг мэдрээрэй, мөн ялалтаа үргэлжлүүлээрэй!” хэмээн Д.Трамп “Truth Social” сүлжээндээ бичжээ. 100 мл-ийн багтаамжтай үнэртнүүдийн савыг АНУ-ын 45, 47 дахь Ерөнхийлөгчийг дүрсэлсэн алтан баримлаар чимэглэсэн байна. Саван дээр мөн Д.Трампын гарын үсэг байгаа ажээ. Эрэгтэй, эмэгтэй үнэртнүүдийг 249 доллароор худалдаж авах боломжтой. Д.Трамп өмнө нь НАТО-гийн нарийн бичгийн дарга Марк…

Read More

АНУ-ын Үндэсний сансрын агентлаг (NASA) энэ зунаас эхлэн пуужин хөөргөлт, сансрын алхаа, дэлхийг сансраас харах зэрэг сансрын хөтөлбөрүүдээ “Netflix” платформоор шууд дамжуулж эхлэхээ мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь сансрын судалгааны үйл ажиллагааг дэлхийн нийтэд илүү хүртээмжтэй болгох бодлогын нэг хэсэг хэмээн NASA хэвлэлийн мэдэгдэлдээ дурдсан байна. Шууд дамжуулалтууд нь урьдын адил NASA-ийн апп болон албан ёсны вэбсайтаар үнэ төлбөргүй, сурталчилгаагүй хэлбэрээр иргэдэд хүрэх бөгөөд үүн дээр “Netflix” нэмэгдэж байгаа юм. NASA+ платформ 2023 онд олон нийтэд сансрын мэдээлэл, хөтөлбөрүүдийг илүү хүртээмжтэй хүргэх зорилготойгоор нээгдсэн. Энэ хамтын ажиллагаа нь арилжааны сансрын нислэгүүд огцом нэмэгдэж буй үед тохиож байгаа бөгөөд тэргүүлэгч компаниудын нэг…

Read More

Өчигдөр буюу мягмар гараг /2025.07.01/-ийн орой Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг “Weverse” платформ дээр шууд дамжуулалт хийх үеэрээ ирэх жил эргэн эрэлтээ хийнэ гэж зарласан байна. Тэд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийх аж. Тус хамтлагийн гишүүн RM шууд дамжуулалтын үеэр “Бид долоодугаар сард хөгжим дээрээ бүрэн анхаарлаа хандуулж эхэлнэ. Ирэх хавар бид хамтлагаараа шинэ цомог гаргана. Бас тэр үед дэлхийн аялан тоглолт хийх нь гарцаагүй. Бид дэлхийг тойрон аялан тоглох болно, тиймээс бидэнтэй хамт байгаарай” гэж хэлжээ. RM нэмж хэлэхдээ шинэ дуугаа АНУ-д хийнэ гэсэн юм. Харин Жимин “Бид та бүхнийг удаан хүлээлгэхгүй байх болно. Хурдан бөгөөд хичээнгүй ажиллана.…

Read More

Чойжин ламын сүм музей 2011 оноос эхлэн жил бүр “Үдшийн музей” үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин, “Мөнгөн мод” наадмын 2023 оны шилдэг хөгжимчин, 2024 оны шилдэг цомог шагналын эзэн, ятгач Г.Солонгын монгол ятгын гайхамшгийг ардын хөгжмийн уянгат аялгуу, орчин үеийн электро, поп дуу хөгжмийн хэмнэлтэй хослуулсан яруу тансаг “Үдшийн музейд ятгач Г.Солонго” тоглолт болох гэж байна. Тоглолт долдугаар сарын 2-нд 19.00 цагаас болно. Монголын үндэсний урлагийн хамгийн том “уурхай” Үндэсний урлагийн их театраар мэргэжлийн олон уран бүтээлч “овоглодог”-ийн нэг нь ятгач Г.Солонго. Зураач, барималч аавтай эл бүсгүй Хөгжим бүжгийн коллежийг төгсмөгцөө “Ханбогд” хамтлаг байгуулж,…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам, О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нарыг Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагналаа. Харин 3х3-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, Канадын иргэн Стив Сирт хоёр улсын найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг ньүнэлж “Найрамдал” медаль гардуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал гардуулсныхаа дараа үг хэлэхдээ, “Та бүхэн эх орныхоо нэр хүнд, монгол хүний үнэ цэнийг өндөр түвшинд хүргэлээ. Дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчид, багш дасгалжуулагч та бүхэнд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан, Монголын сагсан бөмбөгийн холбоо, 3х3-ын холбоо болон Нийслэлийн ЗДТГ,…

Read More

Дээрхийн гэгээнтэн, XIV Далай ламын мэлмий гийсний 90 насны ойд зориулсан баяр ёслол уржигдар /2025.06.30/ Энэтхэгийн Дарамсалад боллоо. Энэ өдөр хүндэтгэлийн баяр, олон нийтийн баяр ёслолоос гадна Домэй Чолкагийн иргэдээс бат оршил өргөх ёслол болсон юм. Дээрхийн Гэгээнтэн 1935 оны долдугаар сарын 6-нд Төвөдийн уламжлалт Амдо (Хятадын Хөхнуур) мужийн Тагцэр хэмээх сууринд ядуу төвөд тариачин Цогжинцэрэн, Дэгжцэрэн нарын гэрт төржээ.

Read More

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, Монголын Аялал жуулчлалын холбоо болон “Монгол костюмс” төв хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 19 дэх удаагаа зохион байгуулах гэж байна.  Тус наадам энэ сарын 8-ны өдрийн 11 цагт Д.Сүхбаатарын талбайд болно. Наадмын үеэр:   –    Шилдэг дүүрэг –    Шилдэг аж ахуйн нэгж байгууллага –    Шилдэг дээл урлаач –    Хамгийн сайхан дээлтэй гэр бүл –    Хамгийн сайхан дээлтэй оролцогч –    Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч –    Хамгийн сайхан дээлтэй хүүхэдийг тус тус шалгаруулах юм. Энэ…

Read More