“Guys” хамтлаг шинэ уран бүтээл болох “Эр хүн” дууныхаа видео клипийг хийхээр сонсогчдынхоо дунд шинэ санааны уралдаан зарлажээ. Уралдаанд оролцох хүсэлтэй хүмүүс эр хүний мөн чанарыг нотолж харуулсан үг, үйлдлийн талаарх өөрийн мэдэх, бусдаас сонссон эсвэл амьдралдаа тохиолдсон, сэтгэлдээ хадгалагдаж явдаг бодит үйл явдал, үзсэн харсан жишээг бичиж “Guys” хамтлагийн албан ёсны фэйсбүүк хуудсанд илгээх боломжтой. Оролцогчдын шинэ санааг ирэх гуравдугаар сарын 13-ныг хүртэл хүлээн авч, ялагчийг тодруулах юм байна. Уралдааны нэгдүгээр байрт шалгарвал 10 сая төгрөг, хоёрдугаар болон гуравдугаар байрт “Guys” хамтлагийн тусгай бэлгээр урамшуулах аж. Түүнчлэн уралдааны эхний 50 оролцогчид ирэх зургадугаар сард хийх тоглолтынхоо урилгыг бэлэглэх аж.…
Зохиогч: Урлаг
Улсын хүүхэлдэйн театрын хамт олон ирэх амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 8, 9-нд 11.00 цагаас “Долоон өндөгтэй доголон шаазгай”, 15.00 цагаас “Одноос төрсөн ханхүү” хүүхэлдэйн жүжгүүдээ хүүхэд багачуудад зориулан толилуулах гэж байна. Найруулагч: М.Ариунтуяа Зураач: В.Энх-Амгалан Дүрүүд: Шаазгай: Д.Батмөнх Үнэг: Ц.Эрдэнэцэцэг Хулгана: Д.Энхбат / Н.Отгонтөгс Улиас мод 1/Өгүүлэгч: П.Эрдэнэзаяа Улиас мод 2: Э.Ганчимэг Ойн захад нэгэн том улиас модонд долоон өндөгтэй доголон шаазгай амьдран суудаг байж ээ. Зальт үнэг шаазгайг мэхлэн айлгаж өдөр бүр нэг өндөг авсаар байгаад хөөрхий шаазгай дөрөвхөн өндөгтэй үлджээ. Тэрээр зальт шар үнэгнээс үлдсэн өндөг өө хэрхэн хамгаалахаа мэдэхгүй гуниглан уйлсанд дэргэдэх нүхнээс оготно гарч ирэн учрыг…
“Black pink” хамтлагийн гишүүн Жисү АНУ-ын “Warner records” дуу бичлэгийн студитэй гэрээ байгууллаа. Жисү өөрийн бие даасан цомгоо “Amortage” нэртэйгээр энэ оны хоёрдугаар сарын 14-нд гаргахаа мэдэгдээд буй. Түүнчлэн тэрбээр бие даасан уран бүтээлээ туурвихын тулд БНСУ-ын “YG entertainment”-тай гэрээгээ сунгахгүй гэдгээ зарласан юм. Тиймээс тэрбээр АНУ-ын “Warner Bros” кино компанийн харьяа “Warner records”-той гэрээ байгуулж буй нь энэ юм. Тэрбээр энэ талаараа “Warner records-той хамт шинэ эрин үе, хөгжмийн аяллаа эхлүүлж байгаадаа баяртай байна” хэмээн албан ёсны мэдэгдэл хийжээ.
Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зургийн тусгай үзэсгэлэнг анх удаа олон нийтэд дэлгэнэ. Тодруулбал, нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг (XVIII-XX зууны эхэн үе)” сэдэвт тусгай үзэсгэлэнг 2025 оны хоёрдугаар сарын 7-ноос гуравдугаар сарын 1-нийг хүртэл “Монгол арт” галерейд олны хүртээл болгох гэж байна. Үзэсгэлэн гурван хэсгээс бүрдэнэ. Үүнд: Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг Богдын хүрээ хотыг харуулсан гэрэл зураг Видео танхимд үзүүлэх баримтат нэвтрүүлэг Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын музей, “Монгол арт” галерей ажиллаж бөгөөд Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей,…
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан монгол киног олон улсад сурталчлан таниулах ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь БНСУ-ын “Ханнарэ” соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг хоёр дахь жилдээ Пусан хотын кино ордонд 2025 оны хоёрдугаар сарын 5-7-нд зохион байгуулахаар болжээ. Энэхүү өдөрлөгийн хүрээнд найруулагч Б.Батдэлгэрийн “Шар гэгээ”, найруулагч П.Дэлгэрбаярын “Тойрог”, найруулагч О.Цэгмэдийн “366 дахь өдөр” зэрэг уран сайхын кино, найруулагч М.Төгөлдөрийн “Мөнхөө” баримтат уран сайхны киног үзвэрийн хуваарийн дагуу олон нийтэд толилуулах аж.
67 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гараг /2025.02.02/-т АНУ-ын Лос-Анжелес хотын “Crypto.com” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Дуу хөгжмийн салбарын шилдгүүдийг тодруулдаг эл наадам өнөө жил зөвхөн дуу хөгжмийн шилдгүүдийг шалгаруулаад зогсохгүй Лос-Анжелест гарсан томоохон ойн түймэрт нэрвэгдсэн хүмүүст зориулан хандив босгох, хүнд нөхцөлд гал түймрийг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчид болон бусад ажилчдад хүндэтгэл үзүүлсэнээрээ онцлог байсан юм.
Тайванийн жүжигчин, дуучин, телевизийн хөтлөгч Барби Сюй өчигдөр /2025.02.02/ зуурдаар таалал төгсжээ. Монголын үзэгчдийн “Солирын од” буюу “Meteor garden” киноны сэргэлэн охины дүрээр танигдсан Барби Сюй 1976 онд Тайванийн Тайпэй хотод мэндэлжээ. Тэрбээр 2001 онд “Солирын од” телевизийн олон ангит кинонд тоглон уран бүтээлийн гараагаа эхэлж, үргэлжлүүлэн “The monkey king: Quest for the Sutra”, “Eternity: A Chinese ghost story”, “Mars”, “Say yes enterprise”, “Phantom lover”, “Corner with love”, “Summer’s desire” зэрэг олон ангит кино, “The ghost inside”, “Silk”, “Connected”, “My so called love”, “On his majesty’s secret service”, “Hot summer days”, “Future X cops”, “Adverture of the King”, “Reign of…
Улсын драмын эрдмийн театрын нийт уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ганцаарчилсан болон хувийн номерын үзүүлбэрийг баяжуулах, чанартай бүтээлийг үзэгчдийн хүртээл болгох зорилгоор “Ирэх хавар” дууны уралдааныг гоцлол болон хамтлаг дууны төрлөөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдааны шүүгчээр Гавьяат жүжигчин Н.Амгалан, Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг, А Ц.Гантуяа, А.Мөнгөнсүх нар ажиллажээ. Гоцлол дууны төрөлд: Жүжигчин МУГЖ Ц.Баясгалан “Үлэмжийн яруу эгшиглэнт” /тэргүүн байр/ Жүжигчин СТА Ц. Жаргалсайхан “Үнэхээр сэтгэлийг баясгагч” /дэд байр/ Жүжигчин СТА Д.Мөнх-Од “Үзэмжит бодлыг хөглөгч” /гурав дугаар байр/ “Театр” студи ангийн жүжигчин Д.Мөнхтулга “Сонсвоос урмыг бадраагч” /тусгай байр/ Хамтлаг дууны төрөлд: “Ардын урлагийн 25-р чуулга” хамтлаг…
1976 онд Монгол Улсын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбалын гэргий А.И.Цэдэнбал Филатова санаачлан, ЗХУ-аас манай улсад барьж байгуулж бэлэглэсэн “Гэрлэх ёслолын ордон”-д өнгөрсөн 50 жилийн хугацаанд 50 мянга гаруй хос гэр бүлээ батлуулж, гал голомтоо бадраажээ. Тэгвэл эл түүхт байгууллагын захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул томилогдсон байна. Тэрбээр “Энэ гайхамшигт ордны үйл ажиллагааг өнгөрсөн, одоо, ирээдүйн алтан аргамж дээр зангидан ажиллахыг эрхэмлэнэ. Мөн Монгол төрийн ёс, өв соёл, уламжлал, зан заншил, олон улсын жишиг, туршлага, сайн жишээг хослуулан хосуудын хуримын ёслолыг зохион байгуулахаас гадна гэр бүлийн үнэ цэнийг нийгэмд, залуучуудад ойлгуулах тал дээр анхаарч ажиллана. “Гэрлэх ёслолын ордон”-ыг удирдаж байсан үе үеийн удирдлагуудад…
Өмнөд Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн гишүүн G-Dragon Францын Парис хотод “Chanel” брэндийн хавар, зуны хаут кутюр загварын шоунд оролцжээ.