Зохиогч: Урлаг

Цагаан ордон цагаачдын баривчилгааны бичлэгт Сабрина Карпентерын “Juno” дууг ашигласан нь маргаан дэгдээгээд байна. Грэммийн шагналт дуучин, ая зохиогч Сабрина энэ бичлэгийг хорлонтой бөгөөд жигшүүртэй гэж тодорхойлов. Мөн “Хүнлэг бус зорилгодоо хүрэхийн тулд намайг болон миний хөгжмийг хэзээ ч бүү ашигла” гэж цахим хуудсандаа бичжээ. Сабрина Карпентер аялан тоглолтынхоо үеэр “Juno” дууг дуулахдаа гавлуулж, баривчлуулж байгаа мэтээр жүжигчилсан тоглолт тавьдаг аж. Гэвч Цагаан ордон түүнээс уучлал гуйсангүй. Харин оронд нь “Сабрина Карпентерт товч бөгөөд тодорхой хариулт өгье. Бид бид аюултай гэмт хэрэгтэн, хууль бус алуурчид, хүчирхийлэгчид, педофилуудыг албадан гаргасныхаа төлөө уучлалт гуйхгүй. Тэр мангасуудыг өмгөөлж буй хэн бүхэн тэнэг л…

Read More

Калифорнийн нэгэн эмч “Friends” цувралын од Мэттью Перрид кетамин нийлүүлсэн хэрэгт холбоотойгоор шүүхээс 30 сарын хорих ял авлаа. Доктор Салвадор Пласенсиа нь Перри хэрхэн Холливүүдийн хуулийн бус сүлжээгээр диссоциатив мэдээ алдуулах бодис болох кетаминыг авдаг байсан талаарх хэрэгт холбогдсон таван хүний нэг юм. 54 настай Перри 2023 онд Лос Анжелес дахь гэртээ нас барсан бөгөөд тэр олон жил сэтгэл гутрал, донтолттой тэмцэж ирсэн юм. Жүжигчний гэр бүл Пласенсиад урт хугацааны ял өгөхийг шүүгчээс хүсэж, түүнийг “хамгийн их буруутай нь” гэж тодорхойлоод Перрид дахин дахин мансууруулах бодис нийлүүлсэнд нь үнэхээр гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Пласенсиад ял оноохын өмнө Перригийн ээж Сюзанн Моррисон…

Read More

Холливудын нэрт жүжигчин Кэри-Хироюки Тагава 75 насандаа таалал төгссөнийг олон улсын хэвлэлүүд мэдээллээ. “Mortal Kombat” киноны Шанг Цунгийн дүрээрээ дэлхийн үзэгчдийн танил болсон тэрээр олон арван кино, телевизийн төсөлд ажиллаж, “The Last Emperor”, “Planet of the Apes”, “Space Rangers” зэрэг бүтээлд тоглосон юм.

Read More

Улсын төв театр, “Бөмбөгөр ногоон” театрын уран бүтээлчдийн бүтэц бүрэлдэхүүн, үзвэр, урын сангийн бодлого төлөвшин, Зөвлөлтийн театрын сургагч багш нарын жү­ жигчидтэй ажиллах, сургах дадлагажуулах үйл хэрэг шинэ шатанд гарч, залуу жүжигчдээр театр хүчээ сэлбэсэн 1930-аад оны сүүлч. Тухайн үед тус театрын тайзнаа М.Ядамсүрэн, Ши.Аюуш, Д.Намдаг зэрэг үндэсний зохиолч­ дын жүжгүүдээс гадна Өрнийн болон Зөвлөлтийн зохиолчдын бүтээлүүдийг орчуулж, ихэвчлэн орос сургагч, найруулагч В.Борейшо, А.Рабинович, Г.Уварова, А.Испольнев нарын найруулгаар Н.Гоголийн “Байцаагч түшмэл”, Лопедевегийн “Хонины булаг”, К.Гольдонийн “Хоёр эзний ганц зарц” зэрэг сонгодог жүжиг тавигдаж, манай театрын “Алтан үе”-ийн алдарт жүжигчид дахин давтагдашгүй дүрүүдээ амилуулан мөнхөлсөн, урлан бүтээх авьяас билиг, онгод хийморь…

Read More

Цор ганц Монголын говьд цөөн тоогоор амьдардаг үндэсний бахархалт амьтан болох Мазаалай баавгайн тухай гарах “Их говийн манаач” баримтат кино өчигдөр нээлтээ хийсэн. Тус киног хэвлэл мэдээллийн “Eguur News” агентлаг ерөнхий продюсероор ажиллан бүтээжээ. “Их говийн манаач” баримтат кино нь зөвхөн Мазаалайн тухай өгүүлэх бус говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанд ажилладаг байгаль хамгаалагчдын амьдрал, нэн эмзэг говийн экосистемийг хадгалж хамгаалахын тулд хичээх цаг наргүй хөдөлмөр зэргийг харуулахыг зорьжээ. “Их говийн манаач” баримтат киноны гол дүрийг бүтээсэн, биологич Д.Дэлгэрчимэг “Кино маань миний төсөөлснөөс хавь илүү бүтээл болсон байна. Энэ төсөлд орж, баримтат кинонд тоглосноор өөрийнхөө ажил, амьдралыг…

Read More

Америкийн дуучин, ая зохиогч, жүжигчин Майли Сайрус дөрвөн жилийн турш үерхэж буй хөгжимчин Макс Морандотой сүй тавьснаа зарлажээ. “Грэмми” наадмын гурван удаагийн шагналт дуучин даваа гарагт Лос-Анжелес хотод болсон “Avatar: Fire and Ash” киноны нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхдээ ядам хуруундаа алмаазан шигтгээтэй алтан бөгж зүүсэн байв. Өдгөө 33 настай М.Сайрус Америкийн “Good Morning America” хэмээх ​​телевизийн шоунд лхагва гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ, саяхан Ази руу хийсэн аяллынх нь үеэр найз залуу нь сүй тавих санал тавьсан гэжээ. “Намайг гайхшруулна гэдэг амаргүй, учир нь би бүх нөхцөл байдлыг хяналтдаа байлгах дуртай хүн. Харин би энэ явдалд маш, бүр маш ихээр гайхсан” хэмээн…

Read More

Японы нийслэл Токио хотноо болж буй хамгийн сүүлийн үеийн роботын технологиудыг танилцуулах үзэсгэлэнгийн үеэр хиймэл оюун ухаан бүхий роботууд олны анхаарлыг ихэд татаж байна. Токиогийн Кото дүүрэгт лхагва гарагт эхэлсэн олон улсын роботын үзэсгэлэнд Японы болон гадаадын 670 гаруй компани, судалгааны байгууллага оролцож байгаа ажээ. Энэ үеэр Японы машин механизм үйлдвэрлэгч томоохон компани болох “Kawasaki Heavy Industries”-ийн асарт хамгийн сүүлийн үеийн хүн дүрст роботыг танилцуулжээ. ​​Алсын удирдлагатай андройд төхөөрөмж нь галыг унтрааж, тоглоомон муурыг аварч үзүүлсэн байна. Харин Японы аж үйлдвэрийн робот үйлдвэрлэгч “Fanuc” компани дуу хоолойн командыг ойлгох чадвартай хиймэл оюун ухаантай робот гарыг танилцуулжээ. Үүнд шоог авч, бүгд…

Read More

Дэлхийн олон оронд түгэхийн сацуу монголчуудыг дэлгэцийн өмнө уяж, хүлээлт үүсгэсэн “Netflix”-ийн “Physical Asia” шоуг зохион байгуулагчид 14 хүний бүрэлдэхүүнтэй Монголд ирэх гэж байна. Дээрх шоуны үеэр Монголын багийн ахлагч, улсын арслан Б.Орхонбаяр Солонгосын багийнхныг эх орондоо урьсан аж. Харин тус багийн ахлагч Ким Дунхён “Энэ шоунд бид ялбал Монголд очно” хэмээн амласан байдаг. Тэгвэл амлалт биеллээ олж, Өмнөд Солонгосын багийн Ким Дунхён, Амотти нар “Netflix”-ийн 14 хүний бүрэлдэхүүнтэй багийн хамт Монголд ирэх гэж байна. Мөн Австралийн багийн хүчтэн Эдди  Уиллъмс манай улсад өнөөдөр өглөө ирсэн юм. Тэдний ирж буй шалтгаан нь шоуны шинэ өнгө төрхийг харуулсан нэвтрүүлэг бэлтгэнэ. Уг…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Ром хотноо анх удаа “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа. Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон тус улсын иргэд, Итали, Европын Холбооны Улсуудад амьдран суугаа монголчууд үзэж сонирхов. Морин хуурын найрал хөгжмийн уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилууллаа. Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 20 гаруй улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж,…

Read More

“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн хөгжмөөр бүтээгдсэн “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгээ толилуулах гэж буй. Тэгвэл эл жүжгээ продюсер Б.Амарравдангийн санаачилгаар “Ид шидийн орон”-ы 100 гаруй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзүүлж, мөн гарын бэлэг бэлэглэхээр болжээ. Энэхүү уран бүтээл нь театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” олон улсын наадмаас шилдэг зураач, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг найруулагч номинацуудын ялагч болж, мөн шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн жүжиг юм. Жүжгийг арванхоёрдугаар сарын 4, 5-нд 17:00 цагаас, 6, 7-нд 12.00 цагаас РЦНК /Оросын шинжлэх ухаан,…

Read More