Зохиогч: Урлаг

“HBO”, “CNN” зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн стриминг үйлчилгээ, кино студийг эзэмшигч “Warner Bros. Discovery” (WBD) компанийн удирдлага тус компанийг худалдаанд тавьсан тухай “NBC News” суваг мэдээлжээ. “WBD” нь кабелийн телевизийн сувгууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, алдартай франчайзууд, кино студиуд болон стриминг платформууд зэрэг олон төрлийн медиа компаниудыг эзэмшдэг. Түүнчлэн Олимпын наадам, Европ дахь Францын нээлттэй тэмцээнээс эхлээд Их Британийн Премьер лиг хүртэлх дэлхийн өнцөг булан бүрд болж буй спортын төрөл бүрийн тэмцээн уралдааныг дамжуулах эрхийг, мөн “Харри Поттер” цуврал, Супермэн зэрэг комиксын баатруудын оюуны өмчийн эрхийг эзэмшдэг байна. Компанийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн худалдах хэлцэл нь зах зээл дэх…

Read More

Сурагчид өөрийн биеэр музейд зочлох боломжгүй бол Google arts & Culture-д байрласан таван музейн үзмэр, 1700 гаруй бүтээл, гурван виртуал аялалыг хаанаас ч үзэх боломжтой юм. Виртуал үзвэр үзэх музей: Монголын уран зургийн галерей  Монголын цэргийн музей  Виртуал аялал хийх музей: Богд хааны ордон музей Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей Монголын Үндэсний музей 

Read More

Ази даяарх залуу уран бүтээлчдийг нийгмийн асуудлыг хөндсөн богино хэмжээний кино бүтээлийн бүсийн хэмжээний уралдаан болох “Inspiring Asia Micro Film Festival”-д өрсөлдүүлэх Монголын залуу кино бүтээгчдийн бүтээлүүдийг дэлгэн үзүүллээ. Урьдчилсан болон хагас финалын шатанд шалгарсан монгол оролцогчдын бүтээлүүдийг өчигдөр /2025.10.22/ толилууллаа. Энэ жилийн сэдэв “Залуусын сэтгэцийн эрүүл мэнд”-ийг кино урлагаар дамжуулан илэрхийлжээ. Уг арга хэмжээний үеэр, Монголын залуусын бүтээсэн сэтгэл хөдөлгөм богино кино үзвэр, кино уран бүтээлчдийн нээлттэй ярилцлага, шагнал гардуулах ба талархлын ёслол, санал солилцох хүлээн авалт боллоо. Энэ жил 51 орноос 90 гаруй нийгмийн төсөл Inspiring Asia 2025 бичил кино наадамд оролцжээ. Зургаан бүс нутгийн шалгаруулалтын дараа 19…

Read More

Луврын музей хулгайн гэмт хэргийн улмаас түр хаагдсанаасаа хойш гурав хоногийн дараа буюу өнөөдөр /2025.10.23/-өөс дахин нээгджээ. Дэлхийн хамгийн олон жуулчныг татдаг музейн аюулгүй байдалтай холбоотой асуудал үүсээд буй энэ үед Луврын музейн захирал Лоренс Дес Карс Францын Сенат дахь соёлын хороонд байцаалт өгөх гэж байна. Луврын музейг 2021 оноос хойш удирдаж буй Лоренс Дес Карс нь өнгөрсөн ням гараг /2025.10.19/-т гэгээн цагаан өдрөөр долоон минутын  дотор үнэт эдлэлүүд хулгайд алдагдсанаас хойш олон нийтэд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Өнгөрсөн сард өөр хоёр музейд хулгай орсны дараа Францын музейнүүдэд аюулгүй байдлыг хангаагүй байсан нь шүүмжлэл дагуулж байна. Парисын прокурор…

Read More

Монголын шашин болон төрийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140 жилийн ойд зориулсан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр, “Тоб нобль тур” ХХК, “Дилав хутагт сан” хамтран “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг туурвиж үзэгчдийн хүртээл болгож байна. “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг аравдугаар 29, 30, 31-нд Завхан аймагт, арваннэгдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод “Корпорейт” зочид буудлын тоглолтын их танхимд толилуулна. Уг уран бүтээлийг Завхан аймгийн Яруу сумын харьяат Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүр зохиолыг бичиж, найруулагч, бүжиг дэглэгчээр Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Хөгжмийн зохиолчоор Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг нар ажиллав. Урд төрөл хийгээд нэгэн…

Read More

“Милан-Кортина-2026” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос өвлийн Олимп, Паралимпын наадмын албан ёсны зурагт хуудсуудыг лхагва гараг /2025.10.22/ -т танилцуулжээ. Тэдгээрт наадам болох газруудын онцлогийг шингээснийг албаныхан онцоллоо. ХХ зууны эхэн үеэс Олимпын наадамд зориулан зурагт хуудас бүтээж ирсэн нь Олимпын түүхийн нэгэн чухал хэсэг болсон билээ. Энэ удаагийн зурагт хуудсуудыг Италийн зураач Олимпиа Загноли, Каролина Алтавилла нар туурвижээ. Ирэх оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд болох Олимпын наадамд зориулан Олимпиа Загнолигийн бүтээсэн тод өнгийн зурагт хуудсанд цасаар хучигдсан уулсын наана Олимпын цагирагаар дүрсэлсэн нүдний шилээр харж буй бүсгүйг харуулсан байна. Олимпиа Загнолигийн хэлснээр, энэхүү зурагт хуудсанд төрөлх Милан хотын хэв маяг…

Read More

Түүх, соёлын хоёр мянган жилийн өв санг багтаасан “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” хэмээх үзэсгэлэн Цюрихийн Ритберг музейд энэ сарын 23-нд нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэн нь Монгол орны түүхэн хөгжил, хот байгуулалтын хувьслыг танилцуулах зорилготой юм. Үзэсгэлэнгээр дамжуулан Хүннү гүрний үүсэл, Төв Азийн тал нутгийг хамарсан түүхэн эзэнт гүрэн, Хүннүгийн үеэс улбаатай, Монголын нийгэм, цэргийн зохион байгуулалт, соёлын хөгжилд гүн нөлөө үзүүлсэн уламжлалыг онцлон харуулах юм. Үүнд, морьдын стратегийн ач холбогдол, нум сумны инженерчлэл, аравтын тогтолцоонд суурилсан цэргийн бүтэц зэрэг багтжээ. “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ гэж Женев дэх Монгол Улсын ЭСЯ мэдээлэв.

Read More

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд ЭСЯ, “Plav” сэтгүүлийн газар, Карлын их сургуулийн Монгол судлалын төв хамтран тус сэтгүүлийн нэг дугаарыг Монголын орчин үеийн уран зохиолуудаас чех хэлээр хэвлэн гаргажээ. Монгол Улсаас Чех Улсад суугаа Элчин сайдын яамны мэдээлснээр, Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөл Ц.Дамдинсүрэн, Д.Норов. Р.Чойном, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана нарын зохиолч, яруу найрагчдын бүтээлээс Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, оюутнууд, монголч эрдэмтэд, судлаачдын тусламжтай чех хэлэнд хөрвүүлжээ. Чехийн уншигчид манай зохиолчдын бүтээлээс төрөлх хэлээрээ унших боломж ийнүү бүрдэж байна. “Plav” сэтгүүл нь чехийн номын зах зээлд хангалтгүй байгаа гадаадын…

Read More

“Говь” брэнд энэ намар, өвлийн цуглуулгаараа нүүдэлчин монгол ахуйн түүхийг эргэн сөхсөн байна. Тодруулбал, Монгол гэлтгүй Дорно дахиныхны олон зууны турш цөл болон хээр талаар нутаглан амьдрахдаа өмсөж ирсэн ухаалаг шийдэл бүхий өмсгөл, цаг уурын өвөрмөц байдалд нийцсэн хувцаснуудыг хослуулан байгаль орчинтойгоо дасан зохицсоор амьдарч ирсэн хүмүүний түүхийг мөн дурдаж болох юм. Үүгээрээ тус брэнд нүүдэлчин соёлыг илтгэх нөмрөг мэт пальто, олон талаар ороож бас нөмөрч болох залгаа ороолт, юүдэн болгон өмсөхөд тохиромжтой давхар оруулгыг нэгэн цул загвар болгон танилцуулж байна.

Read More

Өмнөд Солонгосын нэрт найруулагч Пак Чан Вукийн найруулсан “No Other Choice” кино нь Испанийн “Sitges” кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртжээ. “Sitges” наадам 1968 оноос хойш уламжлал болгон зохиогдож ирсэн бөгөөд энэ жил 58 дахь удаагаа болсон юм. Пак Чан Вук өмнө нь уг наадамд хэд хэдэн удаа нэрээ гаргаж байсан бөгөөд 2004 онд “Oldboy” киногоороо “Шилдэг кино” шагнал, 2017 онд “The Handmaiden” киногоор “Үзэгчдийн гран при” шагналыг хүртсэн билээ. Уг бүтээл өнгөрсөн сард Торонто олон улсын кино наадамд “Олон нийтийн шилдэг бүтээл” шагнал хүртэж, мөн энэ жилийн Венецийн олон улсын кино наадамд “Алтан арслан” шагналд өрсөлдсөн. Түүнчлэн удахгүй болох…

Read More