Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Элэг нэгт монгол ахан дүүс ээ, Хүн төрөлхтний түүхийн хүрд нэгэн оныг үдэж буй энэхүү торгон мөчид халуун ам бүл, хайртай дотны хүмүүстэйгээ шинэ оноо угтахаар сэтгэл догдлон хүлээж байгаа Та бүхэндээ шинэ он, шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Шинэ бүхний эхлэл шинэ жилийн баяр бол гэр бүл, айл өрх, улс үндэстнээрээ ажил үйлс, амжилт бүтээлээ дүгнэн цэгнэж, шинэ ондоо эрч хүч, итгэл найдвар, хүсэл тэмүүллээр дүүрэн байхыг бэлгэдэн ерөөж, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн тэмдэглэдэг хүн төрөлхтний баяр билээ. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ геополитик, геостратегийн ээдрээтэй цаг үеийг туулж,…
Зохиогч: Урлаг
Шинэ жилийн баярыг хуучны сайхан кинонуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэр бүлээрээ, хайртай хүнтэйгээ, тухлан сууж үзэх нь бүүр таатай. Тиймээс уншигч та бүхэндээ шинэ жилээр үзэхэд тохиромжтой кинонуудыг хүргэж байна. New Year’s Eve Хэлли Берри, Роберт Дэ Ниро, Зак Эфрон, Жон Бон Жови, Эштон Катчер гэх мэт олон алдартнуудыг багтаасан шинэ жилийн сонирхолтой кино. Олон хүний амьдрал, мэдрэмж, хайр дурлалыг сонирхолтой байдлаар харуулж чадсан энэхүү киног та энэ өдрүүдээр заавал үзээрэй. Love Hard Дараагийн кино бол “Netflix” компаниас гаргасан шинэ бүтээлийг санал болгож байна. Мөн романтик, инээдмийн кино юм. Гол дүрд нь “Цус сорогчийн өдрийн тэмдэглэл” кинонд тоглосноор нэрд гарсан Нина…
Шинэ жилийн баяртай холбоотой уран бүтээлүүдээс түүвэрлэн хүргэж байна. ABBA – Happy new year Wham! – Last Christmas Frank Sinatra – Let it snow Mariah Carey – All i want for Christmas is you Chris Brown – This Christmas Perry Como – Magic moments Bobby Helms – Jigle bell rock
Шинэ жилийн баяртай холбоотой сонирхолтой баримтуудыг хүргэж байна. Шинэ жилийн баяр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баяр аж. Эртний Вавилонд 4000 гаруй жилийн өмнөөс л тэмдэглэсэн гэдэг. Харин дэлхийн бүхий л улс vндэстнээс хамгийн анх Авсрталид шинэ жилийг баяр болгон тэмдэглэжээ. Тэд өнгөрсөн оны төгсгөл, шинэ оны эхний өдрийг баяр хэмээн тэмдэглэж, он солигдох торгон агшинд улс даяараа секунд тоолон, шинэ он гармагц ёслолын буудлага хийж байжээ. Чухам үүнээс үүдэн бусад орон санаа авч, шил шилээ даран тэмдэглэж эхэлсэн ч Азид хамгийн сүүлд дэлгэрсэн гэдэг. Шинэ жилийн модыг эртний Германаас үүсэлтэй гэж үздэг. Учир нь эртний германчууд мөнх ногоон гацуурыг…
Дэлхий даяар шинэ жилийг өөр өөр цаг хугацаа, өвөрмөц уламжлалаар угтдаг. Хамгийн түрүүнд шинэ оноо угтдаг улс бол Номхон далайн Кирибати, харин хамгийн сүүлд Америкийн Самоа, Ниюэ арлууд шинэ онтой золгодог байна. Түүнчлэн хамгийн олон хүн нэг дор цуглардаг шинэ жилийн арга хэмжээ Нью-Йоркийн “Times Square”-д болж, жил бүр 1 сая гаруй хүн оролцдог. Дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй салютын шоуг Австралийн Сидней хот зохион байгуулдаг бол хамгийн хүйтэн шинэ жилийг ОХУ-ын Якутск хотод −40 хэм орчимд угтдаг байна. Харин Австрали, Өмнөд Африкт шинэ жилийг зуны халуунд, далайн эрэг дээр тэмдэглэдэг. Мөн улс бүр өөрийн онцгой уламжлалтай. Испанид 12 усан…
2026 оны хамгийн өндөр хүлээлттэй байгаа “Аранжин” пикчерсийн “Задлаагүй захиа” уран сайхны кино нэгдүгээр сарын 15-аас эхлэн дэлгэцнээ гарахад хэдийн бэлэн болжээ. Энэхүү киноны ерөнхий найруулагчаар “Бүүвэй”, “Шар гэгээ”,“Татар” кинонуудыг бүтээсэн Б.Батдэлгэр ажилласан байна. Уг кинонд Монгол Улсын гавьяат жүжигчдээс эхлээд шинэ өнгө төрхийг бий болгох үүднээс олон нийтэд танигдаж амжаагүй уран бүтээлчдийг гол дүрээр урьж тоглуулсан нь онцлууштай юм. “Задлаагүй захиа” бүтээлийн нэгэн өвөрмөц өнгө төрхийг Гавьяат жүжигчин Г.Золбоот амилуулжээ. Түүний анхны театрын дүр нь Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн Гэндэн өвгөний идэр насны дүр байсан бол энэхүү дүрээрээ 40 жилийн дараа үзэгч олонтойгоо…
Манай өсвөрийн хийлчид 2026 оны хоёрдугаар сард Итали улсын Масса хотод зохион байгуулагдах олон улсын өсвөрийн хийлчдийн 14-р уралдаанд оролцохоор бэлтгэж байна. Өсвөрийн хийлийн хамтлагийн 2025 онд үзүүлсэн амжилтаас дурдвал: Австри улсын Вена хотноо зохион байгуулагдсан “Vienna Music Society 2025” хийлийн ансамблийн төрлөөр оролцож 3-р байр Америкийн нэгдсэн улсын Бостон хотод Харвардын Их сургуулийн тайзанд нас насны ангилалд 1 дүгээр байр Испани улсын Бэнаск (Уэск) хотноо зохион байгуулагдсан XIV International Chamber Music Festival Competition-д хийл хөгжмийн ансамблийн төрлөөр оролцож багаараа 1-р байр Англи улсын Лондон хотод зохион байгуулагдсан Монгол наадамд Англи улс дахь Элчин Сайдын яамны урилгаар Хийл хөгжмийн ганцаарчилсан…
Энэ он гарсаар манай улсад 851,931 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 5 хувиар өссөн үзүүлэлт гэж Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээллээ. Харин арванхоёрдугаар сард 43,946 жуулчин зорин ирсний 15,604 нь БНХАУ-ын, 13,260 нь ОХУ-ын, 2,905 нь БНСУ-ын иргэд байна. Жуулчдын тоо ийн өссөн нь аялал жуулчлалын зах зээл сэргэсэн, олон улс дахь сурталчилгаа үр дүнгээ өгч, нислэгийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж. Улирлаар нь авч үзвэл, долоо, наймдугаар сард хамгийн олон жуулчин хүлээн авчээ.
Монголын сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн хэрэглэгч, уншигчтай болж чадсан соёл, урлагийн мэдээ, мэдээллийн нэгдсэн WWW.URLAG.MN сайтын хамт олноос уншигч та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Хэвлэл, мэдээллийн байгууллага оршин тогтнож, бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад уншигчдийн үнэлгээ, шүүмжлэл, санал, үзэл бодол хамгийн эрхэм байдаг. Тэр утгаараа Монголын сэтгүүлзүйн салбарт үгүйлэгдэж байсан соёл, урлагийн мэдээ, мэдээллийн нэгдсэн сайт болж, мэдээллийн технологийн дэвшил, хурд, чанарыг эрхэмлэж ажиллахыг хичээж ирсэн манай хамт олны хувьд уншигч та бүхэн амжилтын маань үндэс билээ. Цахим сэтгүүлзүйн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа эрхэм уншигч та бүхэн минь 2026 ондоо шижгэр…
Энэ жилийн Зул сарын баяраар хөгжмийн ертөнцөд нэгэн үйл явдал болсон нь Зул сарын баярын Хатан хаан Мэрайя Кэри суудлаа алдсан явдал байлаа. Сүүлийн 30 жил энэ баяраар хамгийн их сонсолт, хандалт авдаг дууны жагсаалтыг тасралтгүй тэргүүлж ирсэн түүний “All I Want for Christmas” Spotify чарт дээр Австралийн поп дуучин Сиа-гийн “Snowman”-д эхний байраа алджээ. Кэригийн хувьд хэдийгээр энэ сар хоёрдугаар байрт орсон ч “All I Want for Christmas” дуу нь бүх цаг үеийн хамгийн их сонсдог Зул сарын баярын дуу хэвээр үлдсэн. Гуравдугаар байрт, “Wham” хамтлагийн “Last Christmas” орж, Дин Мартиний “Let It Snow! Let It Snow!”, Энди Уильямсын…
