АНУ-ын “Starbucks” компани эрүүл мэндийн чиглэлд түлхүү анхаарч эхэлжээ. Тус компани кокосын усан суурьтай уух зүйлсийн туршилтаа өргөжүүлж, шинээр хэдэн зуун салбарт тус ундааг нэвтрүүлэхээр боллоо. Тус компани пүрэв гарагаас эхлэн Coco Matcha болон Coco Cold зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг АНУ-ын Нью-Йорк, Лос-Анжелес болон Чикаго хот орчмын 400 гаруй салбарт туршилтаар худалдаанд гаргах аж. Энэхүү ундааг кокосын усан дээр матча эсвэл кофены нунтгийг удаан хугацааны туршид усанд тунгаан гаргаж авсан кофены хөөсөөр давхарлан хийдэг байна. “Starbucks” кокосын усан суурьтай уух зүйлийг анх Нью-Йорк хотод “Starting Five” инновацын хөтөлбөрийн хүрээнд туршиж эхэлсэн бөгөөд таван салбарт энэхүү санааг туршиж, бусад салбарт нэвтрүүлэхээс…
Зохиогч: Урлаг
“Оскар”-ын кино наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох бүтээлийг сонгон шалгаруулахаар бүртгэл эхлүүлжээ. Тодруулбал, энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дараах зарыг хүргүүлсэн байна. Үүнд: Америкийн Кино Академиас (Academy of Motion Picture Arts and Sciences – AMPAS) зохион байгуулдаг “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг сонгон шалгаруулах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 90 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Кино урлагийн зөвлөлийн ажиллах журмын 2.10.7 дахь заалтын хүрээнд “Академи Авардс”-д бүтээл нэр дэвшүүлэх эрхийг Монгол Улсын кино урлагийн салбарыг төлөөлөн Кино Урлагийн Зөвлөл эзэмшдэг. Тус эрхийн…
“Монголын хөдрөг ба гар урлалын их наадам”-ыг гурав дахь жилдээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлээ. Үзэсгэлэнд хөдрөг, зүймэл, эсгий, сүлжмэл, хүүхэлдэй урлал гэхчлэн гар урлалын 40 гаруй урлаачийн 200 гаруй бүтээлийг олон нийтэд толилуулж байна. Манай орон гар урлалын язгуур улс болохын хувьд уламжлалт гар урлал, хөдрөг, зүймэл, бусад урлалаа түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх, сурталчлахыг зорьж энэхүү үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн бусад орны шилдэг гар урлаачийн уран бүтээлтэй танилцаж туршлага судлах, цаашид хамтран ажиллах, сургалт судалгаа явуулах боломжуудыг бий болгохыг зорьж байгаа юм. “Хэрэглээний урлал” НҮТББ, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулж буй “Монголын хөдрөг ба гар урлалын их наадам” үзэсгэлэн энэ сарын 30-ныг…
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн соёлын төв хамтран “Монгол Улсын соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх, соёлын контент бүтээх чадавх бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд цахим архив хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей, Үндэсний номын санд музейн үзмэр, эд өлгийн зүйлсийг ашиглан дижитал үзэсгэлэн, контент бүтээх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх юм. Ингэснээр соёлын байгууллагын үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх боломж нэмэгдэж, галерей, номын сан, архив, музейн тогтолцоог шинэ шатанд гаргах ач холбогдолтой. Мөн хамтын ажиллагааны хүрээнд Азийн Сторитэллинг хорооны 17 дахь удаагийн хурлыг…
Ордуудын энэ долоо хоногийн зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ долоо хоногт ажил дээрх өдөр тутмын үүрэг хариуцлага таныг багагүй стресстүүлэх бололтой. Ажлын хүнд асуудлыг ойр дотнын хүнтэйгээ хуваалц. Дотроо хадгалж явсны хэрэггүй. Хууль ёс болон уламжлалт зан үйлийг дагаж мөрдөхийг хичээ. Томоохон өөрчлөлтийн сайн нөлөөгөөр гэр бүлийн харьцаа тааламжтай болох эхлэл тавигдана. Таны хийсэн санаандгүй үйлдэл амжилт авчирч магадгүй. Бусдад болон өөртөө үл итгэх зангаасаа сал. Таны сэжигч зан итгэлтэй найз нөхдийг тань үргээж болно гэдгийг сана. Аахар шаахар асуудлаар бүү оролд. Гол асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж бүх зүйлийг дэс дараалалтай гүйцэтгэ. Хичээл зүтгэлтэй, идэвх оролдлоготой хүмүүсийн нууц авьяас илэрнэ.…
Эдүгээ 170 жилийн түүхийг бичиж буй “Louis Vuitton” брэнд энэ сард өөрсдийн нүүр будалтын бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна. Гоо сайхны салбарт тус үйл явдал нь өндөр хүлээлт үүсгэж байгаа бөгөөд түүхэндээ анх удаа тухайн брэнд өөрийн нэрийн нүүр будалтын цуглуулгаа танилцуулах гэж байгаа нь энэ билээ. “La Beauté Louis Vuitton” нэртэйгээр танилцуулагдах гэж буй багц цуглуулгад 55 төрлийн улаан өнгийн суурьтай уруулын будаг, 10 төрлийн уруулын тос, найман төрлийн нүдний будаг багтах ажээ. Цуглуулгыг “Louis Vuitton”-ий шинэхэн гоо сайхны бүтээлч захирал, домогт нүүр будагч Пэт Макграт гардан хөгжүүлсэн бөгөөд уруулын будгийн үндсэн орцод ши тос болон гиалуроны хүчлийн нийлмэл найрлагууд…
Риккардо Беллини 1960 онд үүсгэн байгуулагдсан Италийн “Valentino” загварын ордны гүйцэтгэх захирлаар томилогдлоо. Тэрбээр энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс албан ёсоор ажлаа хүлээж авахаар болсон тухай WWD мэдээлж байна. Риккардо Беллини энэ наймдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн Якопо Вентуринигийн халааг авч байгаа бөгөөд Якопо Вентур тус албан тушаалыг таван жилийн турш хашиж, хувийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Харин Риккардо Беллини тус албыг хашихын зэрэгцээ “Valentino”, “Balmain”, “Pal Zileri” болон “Beymen” хэмээх нийт дөрвөн брэндийн салбарын стратеги хөгжлийг удирдан чиглүүлэх аж. “Valentino гэх домог болсон брэндийн нэг хэсэг болж байгаа минь миний хувьд нэр төрийн хэрэг. Тус ордны…
Өмнөд Солонгосын “Seventeen” хамтлагийн дуучин Мингю дахин “Calvin Klein” брэндтэй хамтран ажиллалаа. Тэрээр тус брэндийн эрэгтэй дотуур хувцас болон өмдний шинэ загварыг таниулах сурталчилгаанд тоглосон бөгөөд ердөө 35 секунд үргэлжлэх уг бичлэгт дуучин залуу өөрийн эрч хүчтэй байдал, брэндийн залуучууд руу чиглэсэн үзэл санааг илэрхийлж чаджээ. Мингю нь өнгөрсөн жил тухайн брэндийн анхны гэрээт сурталчилгаанд тоглох үеэр “The Hollywood Reporter”-т өгсөн ярилцлагадаа: “Calvin Klein бол нас харгалзахгүйгээр хүн бүрд чиглэдэг брэнд. Нөгөөтээгүүр энэхүү брэнд олны дунд ямар хүчтэй байр суурьтайг би мэддэг тул өөрийгөө тохирох хүн байж чадах эсэх, мөн брэндийн үнэт зүйлсийг илэрхийлж чадах үгүй гэдэгтээ эргэлзэж байсан” хэмээн…
Вена хот Альпийн нурууны Инсбрук хотыг ялснаар 2026 оны “Eurovision” олон улсын дууны уралдааныг зохион байгуулахаар болсон тухай Австрийн ÖRF телевиз лхагва гарагт мэдээлжээ. Уг уралдаан Австрийн нийслэлд өмнө нь 1967, 2015 онуудад болж байв. Энэ оны тавдугаар сард Австрийн дуучин Ж.Ж “Wasted Love” нэртэй дуугаараа ялалт байгуулснаар Австри улс 70 дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах эрхийг авсан юм. Тэмцээний финалын шатыг хотын хамгийн том битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэн болох “Wiener Stadthalle”-д явуулах ажээ. 1955 онд Швейцарын Лугано хотод болсон анхны тэмцээнээс хойш “Eurovision” нь дэлхийн хамгийн алдартай поп хөгжмийн наадмуудын нэг болсон билээ. Энэхүү тэмцээн ABBA, Селин Дион, Оливиа Ньютон-Жон зэрэг дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан уран бүтээлчдэд их замналаа эхлүүлэхэд тус дөхөм болсон юм. Гоёмсог хувцас, тайз засалтаараа үзэгчдийн таашаалд нийцсэн өнгөрсөн…
Жил бүр зохион байгуулагддаг “Junior model international world finals – 2025” олон улсын хүүхдийн загварын уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон Д.Сэцэнгоо тэргүүн байр эзэлж, “Super grandprix” титмийн эзнээр тодорчээ. Д.Сэцэнгоо өмнө нь Монгол Улсад зохион байгуулагддаг “Бяцхан мисс-2022” тэмцээний дэд мисс, “Бяцхан мисс-2023” тэмцээний загварлаг бяцхан миссээр тодорч байжээ. Мөн тэрбээр дуулж, бүжиглэх авьяастай бөгөөд өдгөө өөрийн гэсэн уран бүтээл гаргаж багачуудын дунд танигдаад байгаа юм.
