Сүүлд нэмэгдсэн

Тэрбээр Булган аймагт төрсөн бөгөөд арван жилийн 54-р дунд сургуульд суралцсан. Удалгүй Улаан-Үд хот руу эцэг, эхээ даган явсан гэдэг. Багаасаа дуулахыг мөрөөдсөн түүний хүсэл биелэж Оросын шоу ертөнцөд өөрийн өнгө төрхөө тамгалсан нэгэн.

Буриад улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр өөрийн авьяас билгээ өндрөөр үнэлүүлсэн тэрбээр эх орондоо ирж мисс бүсгүйг ханиараа сонгосон. Азийн топ модель О.Ариунзул нь загварын ертөнцдөө тэргүүлж яваа. Хосууд бүл нэмж хүүтэй болсон бөгөөд удахгүй нэг нас хүрнэ. Тэдний ажил болоод хувийн амьдралын талаар Б.Амархүүтэй ний нуугүй ярилцсан “Учиртай урилга” нэвтрүүлгээс үзээрэй.

Уран бүтээлч Ж.Лхагва-Очирын бие даасан анхны үзэсгэлэн “УЛАМЖЛАЛТ СОЁЛ” шүтээн зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галлерейд 2016.06-24-29-ны хооронд нээгдэх тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Олон улсын эрдэмтэд Бээжин хотыг аажмаар газар дор орж байгааг илрүүлжээ. Гүний усыг хэт их хэрэглэж, хотын хөрсний өнгөн давхаргыг эвдэж сүйтгэснээс болж Хятадын нийслэл жилд 11 см-ээр доош сууж байгаа юм байна. Энэхүү нийтлэлийг “Remote Sensing” сэтгүүлд нийтэлжээ.
Судлаачдын хэлснээр хот доош сууж байгаа нь хүн амын аюулгүй байдалд заналхийлж байгаа бөгөөд өндөр хурдны төмөр замын системд ч сөргөөр нөлөөлж мэдэхээр байна. Газрын өндөр ийнхүү өөрчлөгдөж байгаа нь “inSAR”-т дүрслэгджээ.

СТА жүжигчин Ө.Мөнгөнтулга, Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян, “Гайхамшигт амьдрал” сэтгүүлээс хамтран санаачилж нийслэл хотын бүх гэр бүлүүд, хосууддаа зориулж үндэсний соёл амралтын хүрээлэнд “ХАЙРЫН НАРСАН ТӨГӨЛ” байгуулах ажлыг эхлүүлээд байгаа билээ. Тус үйл ажиллагаа маргааш буюу 6 сарын 18-нд нээлтээ хийсэн юм.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 23. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин могой өдөр.

Түүнчлэн 06 дугаар сарын 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-28-нд Төвийн аймгуудын зарим нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 27-29-нд зүүн аймгуудын нутгаар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаатай бороо орох тул гол мөрний усны түвшин нэмэгдэж үерлэх нөхцөл бүрдэхээр байна.

Түүний сайн үйлсэд олон арван хүн, албан байгууллага, компани, найз нөхөд нь тусалсан гэдэг. Тэрбээр ч энэ тухайгаа байнга өөрийн цахим хуудаснаа нийтэлж баярлаж, талархсанаа илэрхийлдэг юм. Тэгвэл сүүлийн үед таагүй сэтгэгдэл өөрт нь очиж урмыг нь хугалаад байгаа гэнэ шүү. ” Найзуудаа ийм бодолтой хүн байна. Миний орлого улсад төлсөн татвар Итгэлийн танхимд оруулсан мөнгө баримттайгаа байгаа. Бас ажлын тайлан бүгд цэгцтэй байгаа. Зовлонгоо тоочоод байх уг нь дургүй. Гэвч шаардлагатай бол цагийн гарз ч гэсэн яаж ажилласан зовлон жаргалаа хуваалцаж тайлангаа тавихаас. Жаахан гомдолтой л байна. За миний гомдож туних ч дүүрч…” гэв.