Сүүлд нэмэгдсэн

Монголын Урлагийн Зөвлөлөөс соёл урлагийн олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 оны 6 сарын 9-нөөс 7 сарын 9-ний хооронд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 27. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 22. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан луу өдөр.

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

-Гэр орныхоо энергийг цэвэр, ариун байлгаснаар муу зүйлээс сэргийлж чадах тул анхааралтай уншаарай-

Гэр орон энергигүй болох, тэр тусмаа сөрөг энергээр дүүрэх шиг аюултай зүйл үгүй. Ийм тохиолдолд бие сэтгэл байнга ядарч, сэтгэл санаа тавгүй болох ба гэр оронд хэрүүл гарч, мөнгө тогтохоо больж, өвчин эмгэг ээрч, түүгээр ч тогтохгүй орон гэр “тарахад” хүрдэг. Тиймээс орон гэрийнхээ энергийг байнга цэвэр байлгах зайлшгүй шаардлага гарч байгаа юм.

Бүсгүйчүүд ээ, та нартаа мэдээлэл өгөх зорилгоор эмэгтэйчүүдийн мэргэжлийн мэс заслын эмчтэй уулзаж ярилцлаа. Хавдар судлалын үндэсний төвийн эмч умайн булчингийн хоргүй хавдрын тухай ингэж онцолсон шүү.
Бүсгүй минь биеэ ахин дахин чагнаад нэг үзээрэй. Бас эд эрхтэн бүрээ нягтлан шалгаарай. Хэрвээ танд доорх шинж тэмдгийн аль нэг илэрвэл нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэсэн дохио болох нь.

Зураач Х.Ариунзаяагийн цоо шинэ бүтээлүүдээр дүүрэн бие даасан үзэсгэлэн “Passion” нэртэйгээр уран зураг сонирхогч олны хүртээл болох гэж байна. Түүний бүтээлүүдээс эрм тэс өнгийн тоглолт, хөдөлгөөнтэй зохиомжууд, өөрийн гэсэн дуу хоолойгоор дуугарч буй мэт илэрхийлэлтэй дүрсүүдийг харж болно. Мөн тэдгээр бүтээлүүд нь бүгд өөр өөрийн гэсэн нууцлаг утга агуулгыг илэрхийлэх мэт, бүтээл бүр өөрийн өгүүлэмжтэй байдаг нь тун сонирхолтой. Зураач Ариунзаяа нь сүүлийн 10 жил Казакстан улсад ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвиж байгаа залуу уран бүтээлч юм.