Сүүлд нэмэгдсэн

2001 онд дэлгэцэд гарсан “Галзуу хурд” киноны 15 жилийн ой энэ онд тохиож байна. Тус киноны Лэттийн дүр болох жүжигчин Мишель Родригозын “Entertainment weekly” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэе. Дашрамд , “ Галзуу хурд ” киноны наймдугаар анги 2017 оны хавар үзэгчдийн хүртээл болох ажээ .

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гудамжны бүжгийн аварга шалгаруулах “UB dance festival”-ийг өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан. Энэ жил Нийслэлийн соёл урлагийн газар, “Улаанбаатар” чуулгатай хамтран хоёр дахь жилдээ энэ амралтын өдрөөр зохион байгуулахаар болжээ.

Олон улсын бүжгийн ѳдрѳѳр “NOMADIC BALLET PRODUCTION” анхны уран бүтээл болох “SENTIMENT” буюу “Мэдрэхүй” тоглолтоо амжилттай хүргэсэн бол энэ удаа “NOMADIC BALLET SHOW” нэртэй хоёр дахь тоглолтоо үзэгчиддээ өргөн барих гэж байна.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 18. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 13. Санчир гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана.