Сүүлд нэмэгдсэн

Монгол улсын Филармоноос энэ дөрөвдүгээр сард “Их хотын хэмнэл” залуучуудад зориулсан төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг төслийн эхний тоглолт энэ долоо хоногт болох аж. Тодруулбал Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Солонгын “Үдэшлэг” нэртэй анхны бие даасан тоглолт 2016 оны 04-р сарын 07-ны үдэш 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох юм.

Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.

Өнөөгийн нийгэмд стрессгүй хүн үгүй болж. Бүгд өөр өөрийн гэсэн уур бухимдал, гуниг, уйтгарт автана. Гудамжаар зөрж өнгөрөх олон хүнээс инээмсэглэл тодруулсан хүн тун ховор. Тэд бухимдлаа хэрхэн тайлдаг бол гэсэн асуултын эрэлд гарахад ихэвчлэн найзуудтайгаа доргин ууж, гэр бүлтэйгээ кино, тоглолт, хошин шог үзэж стрессээ тайлдаг гэв.

Эрт дээр үес монголчууд зүйр үг хэмээх ертөнцийн сайн, мууг адилтган жишиж хэлдэг ардын цэцэн үгсийг яриандаа маш их хэргэлдэг байсан бөгөөд зүйр үгээр хүүхдээ хүмүүжүүлж, хоорондоо ярилцаж, билэг оюунаа хөгжүүлдэг байсныг бид мэднэ. Мөн орчин цагийн нийгмийн хөгжил, хувьсалийг даган шинээр зүйр үг, зүйрлэл олноор төрж байгаа. Ингээд эрт дээр үеийн цэцэн үгсээ санан бичиж бас одоо цагийн шинэ зүйр үгийг мэддэгээ энд бичиж, мэдэхгүй ээ эндээс уншиж амьдралд хэрэгтэй ардын цэцэн үгсээ мартахаасаа өмнө сэргээж, санаж, баяжуулж байвал ямар байна? Бичээд байгаарай залуусаа!

2014 он – Химийн дайны хор уршгаас болж дэлхийн хүмүүсийн олонхи нь арьсны хорт хавдар болон арьстай холбоотой янз бүрийн өвчнөөр өвчилнө.
2016 он – Европ бараг хүнгүй болно.

Кино драмын А-ГРУПП болон Юнител группийн ПРАЙМ пикчэрсийн хамтран хийсэн 2016 оны ээлжит тэсрэлт “ҮРГЭЭЛЭГ 2” уран сайхны кино 2016 оны 3 дугаар сарын 19-нд нээлтээ хийсэн. Үргээлэг II-ийн ажил 2015 оны 7 сараас эхэлсэн бөгөөд 300 гаруй уран бүтээлч орсны дээр Орос, Хятадын уран бүтээлчид тоглосон байна. Уг киног бүтээхэд нийт 620,0 сая төгрөгийн зардал гаргасан байна. Киноны пиротехникийн ажлыг Казахстаны Nomad Stunts хийсэн бол киноны постпродакшний ажлыг Хонг Конгийн Digital Magic студид хийжээ.

4 настайдаа гутлын үдээсэээ өөрөө үдэж чаддаг байх, 6 настайдаа дугуй унаж сурах, 18 насандаа машин барьж чаддаг байх, 21 насандаа пивоны захиалга өгч мэддэг байх зэрэг амьдралын өдөр тутамд тулгардаг, багахан асуудлыг өөрийн мэдлэг чадвараар шийдэж зохицуулдаг байх нь эр хүнийг илэрхийлэх чухал шинж чанар болдог. Тэгвэл өнөөдрийн нийтлэлд эр хүний зайлшгүй хийж чаддаг байх хамгийн энгийн чадваруудын тухай мэдээллийг хүргэж байна.