Сүүлд нэмэгдсэн

Монгол орны хамгийн өндөр уулс Алтай таван богдын оргилууд нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын нутагт, зарим хэсэг нь Монгол, ОХУ, БНХАУ улстай хиллэн оршидог. Таван богдод монголын хамгийн том мөсөн голууд болох Потанин, Александер, Гранейн мөсөн голууд байдаг. Алтайн нурууны ноён оргил нь ОХУ, Казакстаны хил дээр орших Белуха 4506м уул юм. Харин Монгол-Алтайн ноён оргил нь Хүйтэн 4374 оргил юм.

Зарим бүсгүйчүүдийн хувьд тэгш гадаргуу бүхий замаар өндөр өсгийттэй явахад хэцүү байдаг. Тэгвэл Оросын нэгэн эмэгтэй циркчин олсон дээгүүр өндөр өсгийттэй явж, Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Оксана Сероштан гэгч үзэсгэлэнт бүсгүй тэрхүү амжилтыг тогтоожээ.

Дэлхий дахинд аливаа үйлчилгээний газрын зэрэг зиндааг ариун цэврийн өрөөгөөр нь хэмждэг жишиг бий. Тэгвэл гэртээ ч дээд зэрэглэлийн зочид буудалд байгаа мэт цэвэр цэмцгэр байхын тулд та бүтэн цагаар ажилладаг гэрийн үйлчлэгч хөлслөх шаардлагагүй. Доорх найман үйлдлийг л өдөр тутмын амьдралдаа, мөн гэр бүлийнхэндээ хэвшүүлэх хэрэгтэй.

Уран бүтээлч Л.Хонгорзулын “Сайн чимээ” бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Гранд Арт-6 Монгол-Солонгосын залуу уран бүтээлчдийн наадмын тусгай шагналт уран бүтээлч Л.Хонгорзул нь монгол улсад зохион байгуулагдсан 30 гаруй үзэсгэлэн, түүнчлэн Японы Фукуокагийн олон улсын наадам, Солонгосын Дэжон хотын Олон улсын солилцооны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн зэрэгт уригдан оролцож байсан юм. Нээлтийн ажиллагаа 2016 оны 3-р сарын 7-ны Даваа гарагт 18.30-д 976 Арт Галерейд болно.

Монголын залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “ЦагаанУул -2016” яруу найргийн наадам ирэх есдүгээр сард болно. Тус хайрын шүлгийн наадам нь залуу яруу найрагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм. Тус наадамд 21 аймаг, нийслэлийн найрагчид оролцох юм байна.

Наадам гурван үе шаттай явагдах ба эхний шатанд нийт шүлгээ явуулсан яруу найрагчдаас 50-ыг нь сонгон шалгаруулж тайзнаа өөрийн шүлгээ унших эрхтэй болох аж.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 05. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 26. Санчир гараг. Элдэв тэнгэртэн одтой, 6 цагаан мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага: Шид.Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Завхан голын эх болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, Идэрийн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.