Сүүлд нэмэгдсэн
Соёлын сайд С.Чулуун Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд баригдсан тус яамны харъяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга ашиглалтад ороход тулгарч буй асуудалтай танилцаж, мэдээлэл авлаа. Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төвийн барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил таван давхраас унасан тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэрээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч энэ сарын 27-ны өдөр нас баржээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хэсэг залуус бүлэглэн зодож улмаар таван давхраас шидсэн гэж мэдээлж байгаа юм.
Коронавирусийн цар тахлаас болж дэлхийн улс орнуудын кинотеатрууд үүдээ барьж, энэ онд нээлтээ хийх олон кино хохирол амсч байна. Тухайлбал, Диснейн шинэ бүтээл “Мулан” кино дэлгэцнээ нээлт хийхгүй бололтой.
2011 оны долоодугаар сарын 23-нд Лондон хотноо өвөрмөц, содон дуучин Эми Уайнхаус насан эцэс болсон билээ. Эмми хөгшрөхөөсөө өмнө үхнэ гэж олон удаа хэлдэг байсан. Үнэхээр тэр 27 настайдаа нас барж, “Клуб 27”-гийн гишүүн болсон билээ. (Жим Моррисон, Курт Кобейн гэх мэт).
Нийслэлд “Тэнгис”, “Өргөө” гэсэн хоёрхон кино театр байсан үе ард хоцорч “Гэгээнтэн”, “Prime Cineplex”, “Өргөө-2, 3, 5” “Соёмбо” гээд хүрээгээ тэлж, тэлэлтээ даган үйлчилгээний чанар, үнийн чөлөөт өрсөлдөөн бий болсон. Гэтэл цар тахалтай холбоотойгоор хүмүүсийг олноор цуглуулахааргүй болж өнгөрсөн нэгдүгээр сараас хойш бараг зургаан сарын хугацаанд бүх кино театрыг хааж онцгой дэглэм мөрдлөө. Долоохон хоногийн өмнөөс кино театрууд үүд хаалгаа нээж одоо л үйл ажиллагаа жигдрэх шатандаа явж байгааг бид сурвалжиллаа.
Одоогоос 150 орчим жилийн өмнө бичигдэж, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан Лев Толстойн “Анна Каренина” роман Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2020 онд тавигдана. УДЭТ-ын уран бүтээлчид энэхүү жүжгийг ирэх есдүгээр сарын 15-нд нээхээр төлөвлөжээ. Дэлхийн сонгодог зохиол монгол найруулагчийн авьяас билэг, ур ухаанаар тайзнаа хэрхэн амилахыг та бид удахгүй үзэх нь ээ.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
