Сүүлд нэмэгдсэн
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллогын улсын комисс өнөөдөр 5 дах удаагийн хуралдаанаараа тооллогын ажлын явц, салбар комиссоос улсын комисст хандаж албан бичгээр гаргасан санал, хүсэлтийг хэлэлцэж, салбар комисст арга зүйн зөвлөмж зөвлөгөө өгч, хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг хүргүүлж ажиллахаар боллоо.
Музейн нээлттэй өдрүүд зохион байгуулах тухай БСШУС-ын сайдын 2018 оны А/71 тушаалын дагуу өнгөрсөн оноос гуравдугаар сарын эхний долоон хоног олон нийтэд нээлттэй, Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд залуучуудад монгол ахуй, монгол өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ жилийн тухайд “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг 3 дугаар сарын эхний долоо хоногийн 1-3-ны өдрүүдэд өвлийн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах юм.
Жил бүрийн 03-р сарын 08-нд тохиодог Олон Улсын эмэгтэйчүүдийн баяраар олон гайхалтай уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлийн тоглолтоороо эмэгтэйчүүддээ бэлэг барьдаг. Баярын энэ л өдрөө эмэгтэйчүүд маань хайртай гэл бүл, хамт олон, найз нөхөдтөйгөө сэтгэл баясгасан тоглолт үзэж, дурсамж дүүрэн өнгрүүлэхийг хүсдэг. Тэгвэл олон мянган эмэгтэйчүүд дундаас “500” хүнийг онцлон, Монгол поп опера “Увертюра” хамтлаг “VIP” тоглолтоороо бэлэг барихаар болжээ.
“Орчлон” сургуулиас уламжлал болгон зохион байгуулдаг “Эгшиглэнт Орчлон 2019” шүлгийн наадам 18 дахь жилдээ гурван үе шаттайгаар амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадмын нэгдүгээр шатанд 3-5 дугаар ангийн 128, 6-8 дугаар ангийн 124, 9-12 дугаар ангийн 64 сурагч оролцож, хоёрдугаар шатанд нийт 151 сурагч шалгаран авьяас билиг, үгийн урнаар уралдав.
Өмнөд Солонгосын Засгийн газар “К-поп одод ижил төрхтэй” хэмээн шүүмжилж, хөгжмийн энэ салбарыг солонгоруулах зорилгоор ерөнхий чиглэл гаргасан ч шүтэн бишрэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулсан учир татаж авахад хүрчээ.
Түүний шинэ уран бүтээлийн үг, аяыг “Никитон” хамтлагийн гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бичжээ. Дуучин Г.Анхмаа тун удахгүй дууныхаа видео клипийг олны хүртээл болгох аж. Дуучин бүсгүй 2007 онд Соёл урлагийн их сургуулийн кино драмын ангийг төгссөн бөгөөд өнгөрсөн хугацаанд “Гурван охин” хамтлаг нийт зургаан цомог гаргасан юм.
Ирэх гуравдугаар сарын 1-нд Монголын хэд хэдэн уран сайхны кино зэрэг нээлтээ хийхээр төлөвлөж байна. Олны анхаарлыг татаж буй киноны хувьд “Хувьсал” продакшны уран бүтээлчид хоёр хуваагдан тус тусын дэлгэцийн бүтээлээ үзэгчдэд хүргэх гэж буй явдал юм. Мөн Улиастайн 2000 цэргийн бослогын тухай өгүүлэх “2000” хэмээх түүхэн кино болон “Бүсгүйн зурвас” драмын жүжиг үзэгдийн дунд их хүлээлт үүсгээд байна. Ингээд ирэх сард нээлтээ хийх дэлгэцийн бүтээлүүдтэй танилцуулъя.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
