Сүүлд нэмэгдсэн
БСШУСЯ-ны хамт олон тайлангийн хурлаа хийлээ. Дөрвөн том салбарыг хариуцдаг тус яамныхан бүтэн жилийн ажлаа дүгнэсэн энэхүү хуралд Ц.Цогзолмаа сайд биечлэн оролцсон байна. Яамны хувьд 2018 он бодлогын шинжтэй олон шинэлэг ажлыг хийж, эрч хүчтэй, хурдтай ажилласан жил байлаа гэж дүгнэжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 12-р сарын 28-ны өдрийн А/843 тушаалын дагуу Үндэсний болон олон улсын хэмжээнд амжилт гаргасан шилдэг уран бүтээлчийг тодруулан алдаршуулах “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагааг 2018 оны 12 сарын 29-ний өдөр “Их тэнгэр” цогцолборт зохион байгуулагдсан билээ.
Монгол Улсад хамгийн анхны хөгжмийн театр 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Энэ нь Монголд төдийгүй Ази тивд цорын ганц “хөгжмийн сонгодог театр” нээгдэх суурийг тавьжээ. Энэхүү түүхт хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 55 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 30-ны өдөр Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг гурван үеийн уран бүтээлчид хамтран тоглохоор болжээ. Мөн энэ өдөр дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрийг бүтээж байсан уран бүтээлчдийн уулзалтыг хийхээр болсон байна. Энэ талаар УДБЭТ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадам 36 дахь жилдээ Говь-Алтай аймагт болно. Ирэх оны нэгдүгээр сарын 5-нд товлогдсон уг наадмын эхний шалгаруулалт өнгөрсөн дөрөвдүгээр сард болж өнгөрсөн. Тэгвэл хоёр дахь шатанд тунаж үлдсэн 27 найрагчийн нэрийг зарлаад байна.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын Уран Зохиолч, СГЗ, зохиолч Бөхийн Баастад Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Хошин урлагийн “МАСК” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагналаа. Энэхүү эрхэм хүндтэй шагналыг Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулсан юм.
Ардын жүжигчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат жүжигчин Гонгорын Хайдав өнөөдөр /2018.12.28/ 93 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1925 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрсөн. Монголын анхны дуурийн дуучдын нэг тэрээр уянга цээл /тенор/ хоолойтой нэгэн байжээ. Монголын болон дэлхийн томоохон романс, ари, дууриудыг дуулсан ба Зөвлөлтийн нэрт дуучин Сергей Лемешевийн шавь.
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон алслагдсан дүүргийн хүүхдүүдэд бэлэг өгч, сурлагийн өндөр амжилт хүслээ. Тус театрын хамт олны “Сонгодог урлаг хүүхэд, залуучууд” зорилтынхоо хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулдаг аж. Энэ удаад алслагдсан гурван дүүргээс гурван сургуулийг онцолж, амжилт бүтээл, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж буй анги хамт олныг урамшуулан бэлэг гардуулжээ. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 65-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 35-р дунд сургууль болон Баянзүрх дүүргийн 120-р дунд сургуулийн 200 гаруй хүүхдэд сэтгэлийн бэлгээ өгсөн байна.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
