Сүүлд нэмэгдсэн
тгүй урсгалыг эвдэж нэг долоо хоног, нэг сараар тодорхой хэмжээний мөнгө төсөвлөж, өөрөө захиран зарцуулах эрх, зөв хуваарилах үүргийг даалгаж үзэх хэрэгтэй.
* Тэмүүлэлтэй, зорилготой
Бага театруудын фестиваль Новосибирьск хотноо тавдугаар сарын 4-11-ний хооронд болж байна. Энэхүү фестивалийг ОХУ-ын Үндэстний театр зохион байгуулдаг. Энэ жил уг фестивальд 16 театр оролцож байна гэж Үндэстний театрын хэвлэлийн алба мэдээлж байна. Фестивальд Свердловск, Тамбов, Калининград, Омск, Саратов, Иваново, Ленинград, Татарстан, Удмуртии, Красноярскийн театрын хамт олон оролцож байна.
Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын нүхэн хадны оршуулгаас тухайн үеийн морьтон дайчин эрд байж болох бүрэн өвч хэрэгсэл, зэр зэвсэг зэрэг олон тооны маш сайн хадгалалттай эд өлгийн зүйлс олдсон билээ. Мөн модоор урласан морин толгойтой хөгжмийн зэмсэг олдсон байна. Энэхүү археологийн томоохон нээлтийн хэмжээнд хүргэсэн онцгой ховор нандин “Алтайн ятга” эдлэл юм.
БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газраас Соёлын өвийн үндэсний төв болон Соёл урлагийн удирдлага менежментийн институттэй хамтран “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа. Соёл, урлагийн ажилтан, уран бүтээлчдийг чадавхижуулах, мэдлэг мэдээллээр хангах зорилготой уг сургалтад аймгийн музей, нийтийн номын сан, Хөгжимт жүжгийн театрын ажилтнууд болон сумдын Соёлын төвийн ажилтнууд, урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага иргэдийн төлөөлөл нийт 40 гаруй хүн хамрагдлаа.
БСШУСЯ болон Соёл, урлагийн газрын зүгээс ивээн тэтгэгч, хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа “Алтан хальс” холбооны “Алтан хальс индепендент кино наадам” (Altan Khalis Independent Film Festival – AKIFF) 06 сарын 2 – 8-ны өдрүүдэд “iCinema” кино театрт зохион байгуулагдаж байна.
Монгол түмний аугаа өв соёл, түүхэн уламжлалын илэрхийлэл болсон эрийн гурван наадмын нэг төрөл болох хурдан морины уралдаан сүүлийн жилүүдэд шүүмжлэл дагуулах болсон. Учир нь хурдан морины уралдааны зохион байгуулалтын зөрчил, маргаан будлиан хэрээс хэтэрч, хяналтаас гарснаар нийгмийн дургүйцлийг хүргэхэд хүрсэн. Түүний тод илрэл бол өнгөрсөн жилийн наадмын хурдан морины уралдаанд бүртгүүлсэн нийт морьдын 70 гаруй хувь нь эрлийз гэсэн шалтгаанаар хасагдаж, уралдсан цөөхөн хэдэн морьдын дунд эрлийз хэмээх тодотголтой морьд уралдаж, түрүү айраг хүртсэн нь олон зуун уяачдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, уур бухимдлыг төрүүлж, наадмаар морио уралдуулах байх сонголт хийхэд хүргээд байгаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв.
Ангилал
- Reels
- Археологи
- Аялал жуулчлал
- Балет
- Боловсрол
- Бүжгийн урлаг
- Видео
- Гадаад мэдээ
- Гоо сайхан
- Гэрэл зураг
- Дотоод мэдээ
- Дуу хөгжим
- Дуурь
- Дүрслэх урлаг
- Зурхай
- Кино
- Клип
- Музей
- Нийгэм
- Оддын амьдрал
- Өв соёл
- Сонгодог урлаг
- Сонин хачин
- Спорт
- ТВ Нэвтрүүлэг
- Театр
- Техник технологи
- Утга зохиол
- Үзвэр
- Үзэсгэлэн
- Хувцас загвар
- Цирк
- Шинжлэх ухаан
- Эдийн засаг
- Эрүүл мэнд
- Язгуур урлаг
- Ярилцлага
- Яруу найраг
