Сүүлд нэмэгдсэн

Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой – Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй Мөнх тэнгэрийн бичиг-2017 монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт 2017 оны 11 дүгээр сарын 17-ны баасан гарагийн 12:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно.

Өчигдөр нээлтээ хийж буй “Про стар” фильм бүтээсэн “Залуу мөрдөгчид” киноны нээлтэнд хүрэлцэн очлоо. “Сайн аав” киногоор Монголын кино урлагт анхныхаа шанг татсан Соёлбаатар хэмээх эрхэмээр овоглогдсон Чулуунтогтох, Бүжин хэмээх нэгэн гэр бүлийн уран бүтээлчид, тэдний хамт олны бүтээсэн хүүхдийн кино үнэхээр сайхан кино болжээ.

Дэлхийн шилдэг киноны хөгжмийг Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга нэгэн тайзнаа эгшиглүүлэх гэж байна. Киног амьдруулдаг хамгийн чухал зүйлсийн нэг бол хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонийн тайзнаа энэ сарын 17,18-нд тоглогдох гэж байна. Тус тоглолтонд Оскарт Монголоос нэр дэвшиж буй “Чингисийн Хүүхдүүд” киноны хөгжим бүрэн эхээрээ тоглогдож, тэнд ирсэн үзэгчид тус хөгжмийн анхны сонсогч болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.mglphilharmonic.mn сайтаас болон 7011-8012, 8800-4849, 9919-6623 дугаараас тодруулна уу?

Орхон аймагт мэргэжлийн урлагийн байгууллага үүсэж хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож буй. Тус салбарынхан ойн баяраа “Эрдэнэт” дуу, бүжгийн чуулгын уран бүтээлчдийн “Хайрлан жаргах эх орон” бүрэн хэмжээний шинэ уран бүтээл, Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчдийн “Хүний хүрэм” драмын жүжгээр эхлүүлсэн аж. Тэгвэл өнөрөгч амралтынэ өдөр тус аймгийн үе үеийн уран бүтээлчдийн улаан хивсний ёслол, алтан цом гардуулах ёслолыг зохион байгуулжээ.

“Харанга” хамтлагийн гишүүн, хөгжмийн зохиолч МУУГЗ Цэрэндоржийн Чулуунбат “BEST OF CHUKA-45” Оддын хүндэтгэлийн тоглолтоо 11дүгээр сарын 21-ний өдөр үзэгч сонсогчдодоо хүргэх гэж байна. Тэрбээр хөгжмийн урлагт зүтгээд 45 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд олон сайхан дуу зохиож, амилуулж байсан билээ.

Сонгодог хөгжмийн өлгий нутаг Австри Улсын нийслэл Вена хотод зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 39 орны 140 дуучдаас дуурийн дуучин Э.Анхбаяр дэд байр эзэлжээ. Тэрбээр өнгөрсөн онд Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот Metropolitan дууийн театрын гоцлол дуучин Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын хоёрдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн билээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дунд 2017 оны 11-р сарын 11-нд 7 төрлөөр урлагийн наадам зохион байгуулагдаж өндөрлөлөө.